Шүүгч, эмч хоёрын цалинг сольж өгвөл та дэмжих үү?

Шүүгч хүн гэртээ тааваараа унтаж бөх нойртой, их цалинтай сүүлдээ хийх зүйл нь олдоогүй юм уу? Лифтэн дотор юу болсоныг Монгол түмэн мэднэ. Харин эмч хүн та бидний төлөө нойргүй хоолгүй, өдөр шөнөгүй зүтгэж байна. Цар тахалын энэ үе эдгээрийг бүрэн харууллаа.

Иргэн та шүүгч болон эмч хоёрын цалинг сольж өгнө гэвэл дэмжих үү? Шүүгч 8 саяын цалин, эмч 800 мянгын цалин. Хэн нь илүү олон хүний амийг аварсан бол?

Коронавирус Монголд нутагшиж шинээр генийн мутаци үүсч, Монголжсон хувилбар гарсан байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллэв. Одоогоор уг мэдээллийг нууцалж байж болзошгүй юм байна.

Дэлхийн хэмжээнд нийт 10 орчим хувилбар тархаад буй. Эдгээр хувилбарууд нь вирусын тархалтыг нэмэгдүүлж, эмнэлзүйн хүндрэл үүсгэх, дархлааны хариу урвалыг бууруулдаг хэмээн эрдэмтэд тогтоогоод байгаа юм.

Манай улсын хувьд ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн гурван эрдэмтэд Япон улсын Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд очиж манай улсад тархаад буй хувилбарыг судлаж тодорхойлсон юм. Монголд анх бүртгэгдэж тарж эхэлсэн хувилбар нь Хятадын Ухань хотоос гарсан хувилбартай төстөй байсан юм.

Цаг хугацаа өнгөрөх тусам мутацид орж В.1.1.46 гэх хувилбар болон өргөн тархаад байгаа юм. ХӨСҮТ-ийн вирус суллалын лабораторийн судлаач Г.Цогзолмаа энэхүү хэлбэр нь тархалтыг ихэсгэж, эмнэлзүйг хүндрүүлдэг байж болзошгүйг хэлсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *