Дугархүү эмч: Чиний дотор үнэ хүрчихээр эрхтэнүүд зөндөө байдаг.

Дугархүү эмч Өөрийгөө үнэ цэнэгүй гэж битгий бод, Чиний дотор үнэ хүрчихээр эрхтэнүүд зөндөө байдаг хэмээн өөрийн цахим хуудасд бичсэн байна.

Хүний биед цөс нь ямар үүрэг гүйцэтгэх вэ? Бидний идсэн хоолны өөх тос нь ходоодноос 12 хуруу гэдсэнд орох тэр агшинд цөсний цорго нээгдэж өөх тосыг задлах үүрэгтэй байдаг.

Цөсөө угаахдаа: Цөс угаахын урьд өдөр хоол идэж болохгүй (зөвхөн шингэн юм ууна). Өглөө 7-8 цагийн үед бүлээсгэсэн шар сүү 1.5л,/сүлжээ дэлгүүрүүдээр зардаг болсон байна лээ шүү/ эсвэл 2 уут магний сульфатыг 1 литр Кукод хийгээд бага зэрэг бүлээсгээд ууна.

Дараа нь баруун хажуугаар харан хөлөө хагас нугалан хэвтэнэ. Хэвтэх үед баруун хавирганы нум хавьдаа бүлээн жин тавь. Бүлээн жингээ байнга халуун байлгах шаардлагатай.

Хэсэг хугацааны дараа гэдэс нужигнан дуугарах буюу гүйлгэх шинж илэрч байвал цөс угаагдаж эхэллээ гэсэн үг. Цөс угаагдах шинж мэдрэгдэхгүй байвал уух шингэний хэмжээг нэмж болно. Хэдий чинээ өтгөн шар ногоон зүйл гарна, цөс төдий чинээ өтгөрсөн байна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *