Х.Баттулга: Монгол бол жижиг үндэстэн биш. Хятадтай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ.

Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн албан ёсны уулзалтын үеэр Дэлхийн Удирдагчдын Форумд оролцсон билээ.

Ази, Японы бүсийг хариуцсан Дэд Ерөнхийлөгч Майкл Жи.Грийн асуухдаа “Би Хятадын талаар нэг зүйл асуух гэсэн юм. Монгол бол Хятадтай хиллэдгээрээ маш эртний түүхтэй. Бүхий л улс орон Бээжинтэй их төвөгтэй харилцаатай байдаг. Ялангуяа АНУ худалдаа, үйлчилгээ дээр. Монгол бол чөлөөт зах зээлтэй, ардчилсан орон. Үүнтэй холбоотой эдийн засгийн хамтын ажиллагаа дээр чинь ямар нэгэн асуудал үүсдэг үү?. Хятадтай хөрш орны хувьд ямар байдаг вэ?”

Энэхүү асуултад МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга хариулахдаа “Монгол Хятадын харилцааг маш богиноор хэлэхэд манай эрний өмнөх Цинь династигийн үед Монголчуудаас болгоомжилж цагаан хэрмийг барьсан түүхээр хэлэхэд ойлгомжтой болов уу гэж бодож байна. Энэ дээр бол АНУ-ын Ерөнхийлөгч Клинтоныг нэг том алдаа хийсэн болов уу? гэж боддог.

Тэрээр Хятадыг дэлхийн худалдааны байгууллагад оруулах лобиг их идэвхтэй хийж байсан. Тэрний өмнө биднээс асуусан бол ийм дайн болохгүй байх байсан. Тийм учираас Хятадтай харьцах харилцааг та асууж байгаа бус яаж ийм хоёр хөршийн дунд ийм цөөхөн хүн амтай, ийм том газар нутагтай улс өдий хүртэл оршин тогтноод хэлээ алдахгүй, шашинаа алдахгүй, иргэдийнхээ эрх чөлөөг алдахгүй аваад явж байгааг дэлхий дахинд надтай уулзсан хүн бүр гайхаж асуудаг юм.”

Мөн Анжелина хэмээх блог хөтлөгч, сэтгүүлч “Хятад болон Оростой харьцуулахад Монгол улс бол жижиг улс гэдгийг би мэднэ. АНУ-тай гуравдагч хөрш болж байна. Мөн АНУ та бүхний 3 хүслийг биелүүлнэ гэвэл тэдгээр нь юу юу байх вэ?”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Нэгт, Хятадтай харцуулахад бусад бүх орон жижигхэн. Бид бол өөрсдийгөө жижиг орон гэдэггүй. Монгол улс бол Хятад улстай 4756 км хуурай газраар хиллэдэг. Энэ бол их урт хил. Гэхдээ бидэнд хилийн маргаан байдаггүй. Тэгэхээр би юу гэх гээд байна гэвэл бид жижиг үндэстэн биш гэж хэлэх гээд байна. Орос, Хятад хоёртой бид хилийн маргаанаа бүгдийг нь баталгаажуулсан ямар ч хилийн маргаан байдаггүй. Энүүгээр та нар ямар нэгэн зүйл ойлгоно биз ээ.

Хоёрт, Гурван хүслийн талаар гэвэл би гурван хүсэл бэлдэж ирээгүй. Яагаад гэвэл би бурхантай уулзаагүй. Нийтэд хэлэхгүй зүйлүүд олон байгаа. Бид хоёр (АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп) хувийн уулзалт дундаа нилээн чухал асуудлыг хэлэлцүүлсэн учир нийтэд дэлгэхгүй байгаа.” хэмээлээ.

Эх сурвалж: Central for Strategic & International Studies

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *