БАХАРХАЛ: Шүүгч Т.Энхцэцэг Олимпийн наадмын жудо бөхийн Шилдэг шүүгчээр шалгарлаа.

Энэ удаагийн олимпийн Монгол улсын бас нэгэн бахархлын нэг Төрбатын Энхцэцэг Токиогийн олимпийн наадмын жүдо бөхийн шүүгчдийн эрэмбээр нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Жүдогийн татамиг 20 жил чимж буй тэрбээр сүүлийн гурван жил дэлхийн шилдэг шүүгчээр шалгарчээ.

Тэрбээр Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийг зарласны дунд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсан. Ийнхүү тэрбээр өдгөө Токио хотноо үргэлжилж буй олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж байна. Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болсон юм. Энхцэцэг нь 1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч.

Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. Хэдийгээр тэрбээр 2020 оны гуравхан тэмцээнийг шүүж оролцсон ч түүний чансаа хэвээр хадгалагдсан нь мэргэжлийн ур чадвар, шударга шүүлттэй нь холбоотой биз ээ.

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/ “Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүх шилдэг 16 шүүгчийг зарласны дунд Монгол Улсаас тус холбооны дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсан. Ийнхүү тэрбээр өдгөө Токио хотноо үргэлжилж буй олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж байна. Т.Энхцэцэг нь Монголын спортын түүхэнд олимпийн наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болсон юм.

Тэрбээр Энхцэцэг нь 1997 оноос хойш жүдогийн спорттой амьдралаа холбож яваа, жүдогийн шүүгч.Жүдо бөхийн олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна

May be an image of indoor and text that says ‘#22! ရေ TOKYO2020 TOKYO202 TOKYO2020 FRA SRB Ω OMEGA BOUKLI Shirine 0 0 NIKOLIC Milica 3:36 Round of 32 -48 kg’“Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа. Хэдийгээр тэрбээр 2020 оны гуравхан тэмцээнийг шүүж оролцсон ч түүний чансаа хэвээр хадгалагдсан нь мэргэжлийн ур чадвар, шударга шүүлттэй нь холбоотой .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *