“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн багийн барилдаан болж байна.
Монголын жүдогийн тамирчид эхний тойрогт БНСУ-ын багийг 4:1-ээр ялсан хэдий ч ОХУ-ын шигшээ багт 4:2 харьцаагаар ялагдсан.
Ингээд дагах барилдаанд Монголын тамирчид Германы багт 4:2 харьцаагаар ялагдлаа. Тус барилдаанд Ц.Цогтбаатар, Саиед Моллай нар ялж, Д.Сумъяа, Б.Ганхайч, Ө.Дүүрэнбаяр, О.Мөнхцэцэг нар ялагдлаа.
