Оросууд Хятад ногооноос тaтгaлзaж эхэлжээ. Харин Монголчууд яаж байгаа билээ?

Хятадын тємс ногооноос татгалзъя гэж хэчнээн яриад ч нэмэр алга. Элдэв химийн бодисоор борддог, аюултай л гэдэг. Гэвч Хятад ногооны зах зээл хумигдаж байгаа юм харагдахгvй байна. Гааль ногооны импортын татварыг 15 хувь нэмлээ л гэнэ. Гэсэн ч байдал хэвээрээ.

Харин Оросууд хятад ногоо, жимсний импортыг шахаж чаджээ. Эрхvvд гэхэд л хятад ногоо оруулахгvй харин жимс, ногооны бизнес эрхлэх сонирхолтой хятадуудад газар єгєєд ногоо тарих боломж нєхцєл буй болгосон байна. Єєрєєр хэлбэл, эрхvvчууд Сибирийн сайн чанарын хєрсєнд ургасан ногоо, жимс иднэ гэсэн vг.Хятад худалдаачдын ногоо хямд гэхдээ заваанХяналт, шинжилгээнийхэн ч зvгээр суудаггvй.

Ард тvмнээ чанаргүй, муу чанартай ногоо идчих вий гэж санаа зовж, их ажил хийдэг байна. Эрхvvд лабораторынхон хятадуудын зардаг ногоог шинжилгээнд оруулсан байна. Хятадуудын ногоо зардаг павильонд ороход тэдэнд хvнд vзvvлэх ямар нэг баримт бичиг байдаггvй.Заваан гэдэг нь жигтэйхэн. Єргєст хэмх шалаар хєглєрнє. Жин нь зєрєєтэй, худлаа заана.

Гэхдээ энд лооль, єргєст хэмх Оросын єєрсдийнх нь иргэдийн зардаг жимс, ногооноос 20-30 рублиэр хямд байдаг байна. Тийм учраас хотын захын дэлгvvр, лангууны эзэд эндээс жимс, ногоог шуудай, шуудайгаар нь зєєдєг байна. Ингээд л авчирсан ногоогоо угаалганд оруулаад цэвэрлээд л Узбекээс авчирсан гээд тавьж орхино. Нэг кило лооль 80 рубль, энэ нь хятад ногооноос хоёр дахин vнэтэй гэсэн vг.

Vнэ нь єндєр болохоор хятад ногоо гэж хэн ч боддоггvй. Эрхvv хотын Свердловскийн зах дээрх ногооны павильонуудыг шалгахад зарж буй ногоо, жимсний нэгд нь ч дагалдах бичиг баримт байсангvй. Хаана ургуулсан, яаж ургуулсныг нь хэн ч мэдэхгvй.Хяналтын албаны ажилтнууд нэг гялгар уут тємс авч, шинжилгээнд єгчээ. Ингэхэд дєрвєн тємсний гуравт ногоон туяа суусан байв.

Vvнийг хvмvvс нэг их тоодоггvй. Тэгвэл мэргэжилтнvvд ийм ногоон туяа суусан тємс хоол хvнсэнд хэрэглэхийг хориглодог байна. Харин ийм тємсийг vрийн зориулалтаар ашиглаж болох гэнэ.Ногоорсон тємснєєс бие эвгүйрхэж ч болноНогоорсон, бага зэрэг ногоон туяа суусан нь муу бодис соланин хуримтлагдсан шинж гэнэ. Тэгэхээр дєрвєн тємсний гурав нь ногоон туяатай гэхээр ийм тємсийг их хэмжээгээр идвэл бие эвгүйрхэж болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *