Ч.Ганхуяг: С.Амарсайхныг би эртнээс мэднэ. Найзыгаа өрөвдөх юм.

“Хас”-ын Ганхуяг: “Амарсайханыг би эртнээс сайн мэднээ. Хариуцсан ажлынхаа ард гарахын тулд ямар махруу хичээн зүтгэдгийг нь хотын дарга байхаас эрхгүй анзаарсан байх. Бизнесийн хүнд байдаг алсын хараа, хурд, мэдрэмж, гүйцэтгэл, хяналт, цуцашгүй байдал түүнээс мэдрэгддэг. Нэгэнт барьж авсан ажлаа хоёрын хооронд, гурвын дунд орхидоггүй, тууштай эр хүн гоё.

Харин манайх шиг эх адаггүй улстөржилт, талцал, хийрхэл, хөөрөгдөл дунд туйлдсан нийгэмд төр, хувийн хэвшлийн аль ч салбарт хүн зоригтой ажиллах, зорилготой байх, зогсолтгүй урагшлах амар байдаггүй. Амарсайхан өдгөө яг л энэ бүхнийг сөрөн зогсож байна.

Шадар сайдын хувьд хийж, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанаас нь илүүтэй Шадар сайд гэдэг албан тушаалаар нь барьцаалан өнөөдөр түүнийг тал бүрээс нь элдэвлэн ноцож байгааг хараад би гутарч байна. Найзыгаа өрөвдөх юм.

Буулгаж авдаг албан тушаал гэж байж болох ч, буулгаж авч болдоггүй ноён нуруу, үзэл санаа, итгэл үнэмшил гэж эр хүнд байдаг юм шүү. Төрд зүтгэе гээд яваад очсон хүчтэй залуусаа хайрладаггүй юм аа гэхэд садаа болмооргүй байна. Өөрөө гүйж очоод балбyyлж байхаа би бол маш сайн санаж, сургамж болгож авсан байдаг.

Анддаа бууж өгч болохгүй шүү, ард чинь Монголын эрх ашиг улс чинь ард түмэнтэйгээ байгаа шүү гэж захья.” хэмээн өөрийн хуудсаараа өгүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *