Наро Банчэн гэгээнтэн жүжигчин Б.Батмаатай aмpaглaж байжээ.

Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу гэгээнтэн болох Наро Банчэн буюу Б.Цэдэн-Ишийг эхнэр хүүхэдтэй болсон. Гэгээнтэн маань өчигдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгийн үеэр үүнийгээ батлаж ярьсан. Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, Ар халхын 88 шидтэй Наро Банчэн гэгээний VII дүрийн хувилгаан Данзанлхүндүв гэх номын нэртэй тэрээр царай зүс, бие хаа, оюун ухаанаараа гайхагдаж яваа хутагт билээ.

Тэрбээр уул уурхайн компанийн эзний ганц охинтой гэрлэж, хүүтэй болсон аж. Хүү нь өдгөө 6 сарыг зооглож байна. Наро Банчэн Гэгээнтэн эхнэр авахаасаа өмнө жүжигчин Б.Батмаатай багагүй хугацаанд х а луун д отно холбоотой байсан ажээ. Наро Банчэн гэгээнтэн баян айлын ганц охинтой ханилж, хөрөнгөтэй айлын хүргэн хүүгээр тодорсон билээ.

Оны өмнө Б.Болороо бүсгүйн тал и йга ач нөхрийн хэрэгт холбогдож, хүний а м ь эрсдсэн хэргийн эзэн компани юм байна. Гэгээнтний эхнэрийг Х.Ариунзаяа гэдэг бөгөөд оны өмнө амаржиж, хүүтэй болжээ.

Гэгээнтэний намтарыг сөхвөл, XVII жарны “Цог нигуурт” хэмээх усан тахиа жилийн хаврын дунд сарын шинийн найман буюу 1993 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон суманд эцэг Дайрийжавын Баянмөнх, эх Ядамсүрэнгийн Содном нарын ууган хүү болон мэндэлжээ.

Эцэг эх нь түүнд Б.Цэдэн-Иш гэх нэрийг өгсөн. 13 настайгаасаа Заяын гэгээн Лувсанданзанпүлжинжигмэдэд шавь орж, лам болсон байна.

Нийслэлийн 105 дугаар дунд сургуулийг дүүргэж, ШУТИС-ийн КТМС-д компьютерийн систем хамгаала лтын ангид элсэн орсон байна. Энэ ангиа өөрчилж, Төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжлээр 2015 онд төгсөж, үргэлжлүүлэн ШУТИС-д Нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *