Ийм хэрэггүй хоолны савнууд яах гэж явсан юм бэ? Зугаалаад байгаа юм биш үү?

Чөлөөт сэлэлтийн 50 метрийн зайнд уралдсан М.Дэлгэрхүүдээ баярлалаа. Хамаг бассейнаа засгаар хаалгаж цоожлуулчихоод Туул голын усанд сэлж бэлтгэл хийж байгаад явсан чамаар харин ч бахархаж байна. Олимпт уралдаж улсынхаа нэрийг дурьдуулж, төрийнхөө далбааны дүрсийг уралдааны усан зам дээр дурайтайл нь гаргалаа шүү дээ.

Усан спортын эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийн эхний шатанд М.Дэлгэрхүү өрсөлдлөө.

Тэрбээр тавдугаар гараанд Малави, Эритри, Кипр, Филиппин, Босни-Херцеговин, Армени болон Олимпын багийн тамирчидтай уралдан 24.63 секундэд барианд орлоо

Тус гараанд Филиппин, Босни-Херцеговин, Арменийн тамирчид тэргүүлсэн бол манай тамирчин наймдугаарт орж тэмцээнээ дуусгалаа.

Харин цахим орчинд тамирчидаа үл хүндэлж буй иргэд олон байна. Хэрэггүй хоолны савнууд яах гэж явсан юм гэх мэтээр. Олимпт оролцоно гэдэг нь өөрөө гайхамшиг юм шүү иргэд минь. Тэднийгээ ямар ч үед дэмжиж байгаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *