Шатахууны үнэ буулгаж чадахгүй бол иргэдийн цалинг нэм. Иргэд минь ШЭЙP хийж нэгдээрэй.

АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өсөв.

“Шунхлай” шатахуун түгээх станцад 2060 төгрөгийн үнэтэй байгаа бол “МТ”, “Сод Монгол” компаниуд 2050, “Петровис” компани 2100 төгрөгөөр тус тус худалдаж эхлэв. Энэ сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм.

Ийнхүү шатахууны үнэ энэ сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өслөө.

Шатахууны үнийн өсөлтийг дагаад мэдээж өргөн хэрэглээний бараа үнэ нэмэгдэнэ. Харамсалтай нь иргэдийн авдаг цалин яг хэвэндээ.

Төр засаг шатахууны үнийг буулгаж чадахгүй юм бол иргэдийн цалинг нэмэх хэрэгтэй гэж цахим орчинд түгэж эхэллээ.

Иргэдийн амжиргаа улам хүндэрсээр л…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *