АИ-92 түлшний үнэ 2050₮ болж нэмэгдлээ. 2050₮ болсон ч алдагдалтай ажиллаж байна.

Энэ оны долдугаар сарын 2-ны шөнөөс ШТС-ууд нэгдсэн байдлаар бүгд шатахууны үнээ нэмсэн. Үүнд АИ-92 түлшний үнэ 300 төгрөгөөр нэмэгдэж, 1750 төгрөг болоод байсан бол өнөөдөр дахин нэмэгдэж 2050 төгрөг боллоо. Харин АИ-95 түлшний үнэ 2450 төгрөг болсон байна.

АМГТГ: “ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын ЗГ АИ-95, АИ-98 автобензиний экспортыг 9-р сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн. Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 45 хоногийн нөөц байна” гэсэн мэдээллийг өгсөн. АИ-92 2050₮ болсон ч алдагдалтай ажиллаж байна. Учир нь тэд гадаад зах зээлээс АИ-92 түлшийг 2050₮-өөр худалдаж авч байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *