У.Хүрэлсүх: Миний ээж хүүхдүүдээ баярлуулах гэж бэлэг авч яваад xapвaчиxcaн юм.

Манай ээж чинь их хатуу д е к т а т у р т а й хүн байсан юм. Өөрөө офицер хүн байсан болохоор тийм байсан юм болов уу гэж боддог. Бид нарт их хатуу шаардлага тавина. Хааяа аав маань биш ээж маань бидэнд таван салаа бooB үзүүлдэг байлаа. Манай ээж их бяртай хүн байсан. 53-ын дугуйг ганцаараа ноцосдоод дийлчихдаг байсан шүү дээ.

Та ээжтэйгээ хамгийн сүүлд юу ярьсан бэ?

Манай ээж их залуугаараа хорвоогоос явсан л даа. Манайх Дашчойлон хийдийн урд, аав ээж хоёр нэг давхарт манайх дөрвөн давхарт амьдардаг байлаа. Би дөнгөж их хурлын гишүүнээр сонгогдчихсон байсан үе. Би чинь залуу гишүүн зарим үед чуулгандаа явахгүй хоцорно. Тэгэнгүүт аав надруу утасдана. Нөхөр Хүрэлсүх гуай та ажилдаа явахгүй юу Таныг их хурлын чуулганд суу гэж ард түмэн сонгосон шүү гээд.

Намайг ажилдаа явах нь уу үгүй юу гээд аав ээж хоёр өглөө цонхоороо хараад зогсож байдаг байлаа. Ажилдаа явахгүй жоохон удах юм бол шууд утасдана. Манай ээж нэг экселтэй. Халтуур хийдэг байсан юм. Тэр үед чинь 64, 5 тай байсан. Шинэ жилийн үе байсан болохоор бид нарыг баярлуулах гээд өглөө нь халтуур хийгээд өдөр нь захаас бараа цуглуулаад зарсан мөнгөөрөө хүүхдүүддээ бэлэг авах гэж яваад гэнэт xapвaчиxcaн.

Машиных нь багажийг онгойлгоод үзэхэд тэмдэглэлийн дэвтэр байсан. Тэр дэвтэр миний утасны номер байсан юм. Сэтгэл жоохон хөдөлчихлөө уучлаарай /Уйлав/ Ээжийгээ аавыгаа хайрлаж байгаарай. Хүмүүс eнгepcнийx нь дараа боддог юм байна лээ шүү.

Тэгэхгүй яав даа. Ингэхгүй яав даа. Ингэж туслахгүй яав даа. Эргэж очихгүй яав даа гэж. Эх хүн гэдэг биднийг төрүүлэхээс авхуулаад vxэн vxтэл нь үр хүүхдийнхээ төлөө явдаг юм байна лээ. Үүнийг маш сайн бодож явах хэрэгтэй. Ижийгээ баярлуулж явах ёстой шүү. Өөрийн тухай, ээжийнхээ тухай бодоогүй удсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *