Тэрбумтан Д.Одзаяа: Хөдөлмөрөөрөө авсан нэг талх ч хамгийн амттай. Би хөдөлмөрлөж чадсан өөрөөрөө бахархадаг.

Д.Одзаяа: 5 жилийн өмнө анх удаа зориглож хүнээс хүүгүй 50 сая төгрөг зээлээд унаж байсан машин дээрээ нэмээд Sport Lexus авч байж билээ. Хүүгүй нь гоё ч төлөлт нь эхний сард 5, тэгээд 10, 10, 10, 15-ыг төлөх учир 24 настай надад бас л чанга байсаан.

Тэр 5 сарын хугацаанд ёстой үнэхээр нойр хоолгүй ажиллаад бүгдийг нь нэг хоногийн ч хугацаа алдалгүй төлөөд яг оны өмнө хааж дуусгаад, ямар ч өргүй орж байсан тэр гайхалтай мэдрэмжийг ерөөс мартдаггүй юм. Түүнээс хойш бас л тэр эрчээрээ сайн ажилласаар 25 насандаа мөрөөдлийн машин болох Range Rover-oo авч тэрүүхэн тэндээ бас өөрөөрөө бахархаж байснаа юуг нь нуухав.

Ер нь хөдөлмөрөөрөө авсан нэг талх ч хамгийн амттай тиймээ. Одоо харин унаж байгаа машинаа лизингээр авч байсан юм. Тэр үедээ цоо шинэ машин авсан хүн чинь юун хүү мүү бодох. Тогтмол орлоготой учир төлөлт нь ч боломжийн санагдсан байх. Гэтэл оны өмнөхөн нэг бодож үзтэл 52 саяыг зүгээр л Хүү-нд өгсөн байдаг шүү OMG. Тэр үед л сэтгэл хөдлөлдөө автан буруу алхам хийж, дэмий зүйлд хөрөнгө оруулснаа ойлгосон юм.

Азаар харин хадгаламжтай байсан тулдаа шууд очоод хаасан. Одоо бол ахиж үнэ цэнэ нь унадаг зүйлд хэзээ ч хөрөнгө оруулж, лизинг авахгүй! Харин өдөр ирэх тусам миний оролцоогүй өсч байдаг хувьцаа, хадгаламж, хөрөнгийн зах зээл рүү хөрөнгөө оруулдаг болсоон. Хүссэн машин, гар утас, эд хэрэглэлийг зээл аван байж авч байхын оронд хэсэгхэн хугацаанд тэвчээд, ухаалаг алхам хийж, ирээдүйд өөртөө баярлах зүйлд одооноос бага гэлтгүй хөрөнгө оруулалт хийгээрэй найзуудаа.

Мөнгийг өөрийнхөө төлөө ажилладаг болгох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх олон алхмын нэг нь таны өмнөөс хөрөнгийг тань зөв зарцуулж чадах мэргэжлийн хамт олонд итгээд ашгийг нь хүртэх шүү. Мөн хуримтлал ЗААВАЛ үүсгээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *