Амараа: Алтан гадас өгөхөөр нь аваагүй. Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй.

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс зарлиг гаргаж нэр бүхий эрхэмүүдэд хөдөлмөрийн баатар, гавъяат зэрэг төрийн одон медалиар шагнасан билээ. Үүний дотор УДЭТ-тай нэр нь байнга холбогдож ирсэн авъяаслаг залуус болох С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг нар Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртсэн юм.

Тэгвэл гавъяатын хэмжээнд нэр нь яригддаг жүжигчин Амгаланбаатар болон Амараа, Эрдэнэбилэг нар энэ удаад шагнал авч чадсангүй. Бүтээсэн дүр, тоглосон кино, жүжиг гээд тоо томшгүй олон жагсаалтаар үргэлжлэх тэдний нэр яагаад гавъяатын цолонд орсонгүй вэ гэдгийг гайхах хүмүүс олон байна.

Магадгүй энэ хамт олныг төлөөлж Ганцэцэг, Болд-Эрдэнэ нарт олгосон ч байж болох юм. Болд-Эрдэнэ буюу Боогийгийн хувьд үнэхээр олон дүр бүтээж энэ зэрэгт нэр нь яригдах цаг нь аль эрт бий болсон байсан гэдэгтэй маргах хүн харагдсангүй. Харин Д.Ганцэцэгийн хувьд гавъяат цол арай л эртдэчихэв үү гэж хэлэх хүмүүс мэр сэр харагдаж байна. Магадгүй түүний драмд бүтээсэн дүрүүд дээрээ нэмээд “Ододтой бүжиглэе” шоунд оролцсон нь нөлөөлчих шиг боллоо ч гэж хэлэх хүн байгаа аж.

Ямартай ч “энэ гурав яасын” гэж асуусан шигээ дараагийн гавъяатын жагсаалтанд эдгээр гурван эрхэмийн нэр явж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Шагнал авсан, цаашид шагнал авах бүх жүжигчиддээ баяр хүргэе!

Жүжигчин Б.Амарсайханы хувьд “Улаан бал” нэвтрүүлгээр оролцох үеэрээ ийнхүү ярьж байсан юм. Ч.Лодойсамбуу: “Таныг Монголын төр Алтан гадас гэдэг өндөр дээд медалиар шагнах гэхэд үүнийг авахгүй гэх мэтчлэн, төр таныг хүндлэе шагная гэхэд та өөдөөс нь үгүй гэсэн маягтай мэдээлэл гарч байсан. Алтан гадас танд жижигдээд байна уу?” гэж асуухад тэрбээр:

“Төр маань үнэлж байна л даа. Гэхдээ төр гэдэг чинь хэн юм? Алтан гадас одонг хэн тараадаг юм? Хаанаас гардаг юм тэр одон? Ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн тамгын газраас. Тэр хүн намайг үнэлж болно. Надад дүн тавьж болно. Тэрний тавьж байгаа үнэлгээ надад таалагдахгүй байж болно шд. Чи гэрийн даалгавраа аймар сайн биелүүлээд ирлээ гэж бодоё. Гэтэл багш чинь чамд хоёр тавьчихвал ямар байх уу?

Өгч байгаа бол өгсөн шиг өгөх хэрэгтэй. Өөрөөр өгөх хэрэгтэй. Шагнавал шагнасан шиг шагнах хэрэгтэй. Тэрнээс нэг хүний кармаанд хийж өгч явуулж болохгүй. Тэгж үл хүндэтгэж болохгүй шүү дээ. Тэр хүнд үнэлэгдэх гэж тэр хүний үнэлгээг нь авах гэж би ажиллаж амьдардаггүй. Би тэгж уран бүтээл хийдэг хүн биш. 2013 он. Би Марко Полод тоглож байсан. Би ингэж бодож байсан. Уран бүтээлч хүний хувьд би энэ кинонд тоглосон. Чи сая гавъат гэж хэллээ. Би гавъяатай хүн. Би өөрийгөө гавъяа байгуулсан гэж боддог.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *