Олимпийн нээлтээр хамгийн гоё хувцастай алхсан улсаар МОНГОЛ улс шалгарлаа.

“Токио-2020” олимпын наадмын албан ёсны нээлт үргэлжилсээр. Монгол Улсын баг тамирчид цэнгэлдэхэд орж ирсэн, нээлтэд жагслаа. Тэр үеэр хамгийн гоё хувцастай алхсан улс Монгол улс байжээ.

Япончууд твиттэрт Монголчуудынг хувцасны загвар өнгө төрх бүх зүйлийг гайхжээ. Энэхүү хувцасыг урласан Мишээл Амазондаа баярлалаа.

Энэ удаагийн олимпын наадмын тугчаар Ө.Дүүрэнбаяр, О.Хулан нарыг томилогдсон. Монгол эмэгтэй хүн олимпын наадамд анх удаа тугчаар оролцлоо “Токио-2020” олимпод Монгол Улс жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага, бокс, сагсан бөмбөгийн 3×3, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт зэрэг спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойж байгаа юм.

Энэ нь “Москва-1980”, “Рио-2016” олимпод мөн 43 тамирчаа оролцуулсан дээд амжилтыг давтсан үзүүлэлт.

Тэдний 12 нь (О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Э.Бэхбаяр, О.Бурмаа, Д.Амартүвшин, М.Уранцэцэг, Д.Сумъяа, Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр, Б.Сэр-Од, Э.Цэндбаатар, М.Анхцэцэг) Гавьяат тамирчин цолтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *