Тамирчнаас айдол болохыг сонгосон алдартнуудын баримт

Яг одоо нэг жил хойшилсон TОКИО 2020 олимп болж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан айдол болохоосоо ѳмнѳ чадварлаг тамирчин байсан алдартнуудыг танилцуулж байна. Тэдний спортын чадварыг эргэн санацгаая.Jackson-ы аав туя.лз.уур сэл.эмний дасгалжуулагч харин ээж ч нь гимнастикч байсан. Гэр бүл нь спортын чиглэлээр мэргэшсэн байсан тул 10 настайгаасаа спортоор хичээллэсэн. Чадварлаг байсан учраас Хонг Конгийн үндэсний ту.ялз.уур с.эл.эмний тамирчнаар хүртэл сонгогдож байсан. London-гийн олимпод оролцохоор тѳлѳвлѳж байсан ч JYP-ын шалгаруултад тэнцчихсэн.Гэтэл аав нь “Азийн шилдэг туя.лзуур сэлэ.мчин болохгүй бол Солонгос руу явуулахгүй” хэмээн хэлжээ. 2010 онд Залуучуудын олимпод Хонг Конгийн тѳлѳѳлѳн оролцсон Jackson 11 дүгээр байранд орсон. 2011 онд буюу Азийн ѳсвѳр насны туя.лзуур с.эл.эмний тэмцээнд оролцон 2 тѳрѳлд алтан медаль авсан. Ийнхүү аавынхаа хүсэлтийг биелүүлээд шууд Солонгост ирсэн.

ITZY Yuna – Флорбол

Yuna 5 дугаар ангиас 8 дугаар анги хүртлээ флорболын тамирчин байсан. 77 дугаарын тоглогч тэрээр багтаа хамгийн шилдэг нь байжээ. Хот, мужийн тэмцээнүүдэд түүний баг нэгдүгээр байранд орж байснаас гадна Gyeonggi-do-г тѳлѳѳлѳн үндэсний багтаа хүртэл орсон.

Ѳѳрийн амжилтаараа и.х ху.рлын гишүүнээс хүртэл шагнал гардан авч байсан. JYP-ын бэлтгэгдэгч болсныхоо дараа ч 2 жил спортоо орхилгүй үргэлжлүүлсэн. Флорболын холбоо Yuna-д спортыг нь дэлгэрүүлж ѳгсѳнд нь талархлаа мѳн илэрхийлж байсан байна.

Wei Kim Yohan – Таеквондо

Wei Kim Yohan нь дуучин болохоосоо ѳмнѳ үндэсний таеквондогийн тамирчин байсан. 13 жил таеквондогоор хичээллэж Үндэсний залуучуудын спортын тэмцээнд 2 удаа түрүүлсэн. Нэг удаа үндэстнээ тѳлѳѳлѳх тамирчин болж байсан. Ахлах сургуульдаа хоёр хѳлний шѳрмѳсѳѳ гэмтээж удаан хугацааны дараа эдгэрч таеквондогоор алдартай жил 5 сурагч л авдаг Sangmyung их сургуульд тэнцэж, тэтгэлэг авсан.

Enhypen Park Sung Hoon – Уран гулгалт

Sung-hoon нь 2 удаа олон улсын шинэхэн уран гулгагчдын тэмцээнд 2015, 2016 онд түрүүлж байсан. Насанд хүрээд олон улсад дэбүтээ 2016-2017 онд хийсэн тэрээр Азийн тэмцээнд мѳнгѳ медаль, Ѳмнѳд Солонгосыг тѳлѳѳлѳн Эстонид болсон тэмцээнд оролцож байсан. Дараа жил нь дахин мѳнгѳн медаль Азийн тэмцээнээс авч, Польшид болсон ISU ѳсвѳр насны тэмцээнд оролцсон.

Monsta X Shownu – Сэлэлт

Бага байхаасаа усан сэлэлтийн тамирчин байсан Shownu мужийн тэмцээндээ нэгээс 6 дугаар анги хүртлээ эхний гурван байраас буугаагүй. Дунд сургуульд ороход эцэг эх нь хичээлдээ илүү анхаарал хандуулахыг хүссэн учир усан сэлэлтээс нь гаргаж байжээ.

Seventeen Hoshi – Таеквондо

Seventeen хамтлагийн ахлагч Hoshi бага ангид байхдаа таеквондогийн тамирчин байсан. Тэрээр үндэсний тэмцээнд амжилт үзүүлдэг байсан бөгөөд түүнд мэргэжлийн тамирчин болгох санал олон ирж байжээ. Гэтэл тамирчдийн сургуульд орвол ү.сээ хус.на гэдгийг сонсоод таалагдаагүй тул спортоо хаясан түүхтэй.

Таеквондогийн хѳдѳлгѳѳнийг бүжигтэй хослуулах түүнд хѳгжилтэй байсан болохоор бүжгийн клубт элссэн. Хотын бүжгийн тэмцээндээ нэгдүгээр байранд орж Pledis-ээс санал аван бэлтгэгдэгч болж байсан.

Х1 Cho Seung-young – хѳл бѳмбѳг

Бага ангид байхдаа Seungyeon хѳл бѳмбѳгийн тамирчин бас дуучин болохыг хүссэн. Бага ангиа тѳгсѳѳд Бразилд очиж 2 жил довтлогчоор тоглосон. Тухайн үед Luizinho нэрээр тоглодог байсан ч хѳгжимд илүү сонирхол нь татагдсан тул Солонгостоо эргэн ирж X1 хамтлагт дэ.бүтээ хийсэн. Бразилын ѳсв.ѳр насныг багт 2 жил довтлогч болох хэмжээний чадварлаг байжээ.

Oh My Girl Binnie – гүйлт

Тамирчний гэр бүлд тѳрсѳн бяцхан охин бага байхаасаа их эрч хүчтэй, спортлог хүүхэд байжээ. Аав нь боксчин, ээж нь гүйлтийн тамирчин, ах нь одоо ч жүдогийн тамирчин. Харин сургуульд байхдаа Binnie гүйлтийн тамирчин байсан. Дэбүтээ хийгээд ISAC дээр түүнийг гүйлтийн чадвар шууд харуулж алтан медал авдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *