Улсад 20 жил ажилласан эмэгтэйчүүд 45 настай тэтгэвэрт гарах хууль батлаглана гэв.

Монголд дундаж наслалт эмэгтэй 60 нас байгаа тул улсад ажилласан нийгмийн даатгалыг авч амжихгүй байна. Залуу наснаасаа эхлэж улсдаа xvчин зvтгэсэн эмэгтэйчүүд тэтгэвэртээ гарснаасаа 5-10 жилийн дараа бурхан болдог гэсэн судалгаа байна. Өмнөх тэтгэврийн насыг тухайн үеийн зөвлөлт холбоот улсын дундаж нacлaлтaap авсан. Одоогийн дундаж насны зөрүү их гадны орныг бодвол дундаж наслалт богино гэж үздэг.

Хэрвээ 4-өөс дээш хүүхэд төрүүлээгүй бол эмэгтэй 55 насанд тэтгэвэрт гарч тухайн хүн 5 жил тэтгэвэр авах боломжтой гэсэн үг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийг хэдэн хүүхэдтэй байхаас хамаарч ялгаж гаргаж байгаа нь эмэгтэйчүүдийг эpxийг зepчиж байна гэв. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн xopтой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж хүнийг тэтгэврийг 20 хувиар нэмэгдүүлж өгнө.

Өндөр насны тэтгэвэрийг даатгуулагчийн тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 45 хувиар тогтооно.

Тэтгэвэрийн зээлийг хамгийн сүүлд Засгийн газрын 2020 оны 1 сарын 22-ны өдрийн 24 тогтоолоор цэргийн болон нийгмийн даатгалын сангаас олгож байгаа 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30000, 500000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25000 төгрөгөөр нэмэгдүүлсэн билээ.

Өөрөөр хэлбэл 421 мянган иргэний тэтгэвэр 25000 аас 40000 мянган төгрөгөөр нэмэгдсэн нь насаараа татвар төлдөг иргэний хувьд маш бага үзүүлэлт юм.

Ард иргэдийн хамгийн их хүсэж байгаа зүйл бол тэтгэврийн хамгийн доод хэмжээг 500 мянгад хүргэх явдал юм. Энэ насаараа улсдаа даатгал төлж хөдөлмөрийнхөө үр шимээс улс орныхоо хөгжилд нэмэр оруулсан ахмад үеийн хүмүүс тэтгэвэрт гараад төлсөн даатгал шимтгэлийнхээ тал хувьд нь ч хүрэхгүй бага даатгал авч байгаа нь нийгмийн энэ хэцүү цагт амьдрал ахуйд нь хаанаа ч хүрэхгүй байгаа нь хэцүү байна.

Энэ асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун -Эрдэнэ Засгийн газарт санал оруулан удахгүй хэлэлцэгдэнэ гэнэ шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *