Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэгддэг О.Мөнхжин гэдэг залуу өөрийн хуудсаараа дамжуулан Саеид Моллайед 100 сая койн бэлэглэх болсоноо зарлажээ.
Тэрбээр өөрийн хуудсандаа: “Saeid Mollaei Баярлалаа чамд. Монгол улсад үзэл санааны өөрчлөлт авчирч Монголын тугийг Токиогийн олимпт өргөсөн чамд манай багийн зүгээс 100 сая койн бэлэглэж байна!”гэжээ. О.Мөнхжингийн хувьд Б.Идэр-Од нарын хамтаар нэгэн төсөл эхлүүлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэд Биткойн шиг нэгэн төрлийн крипто валют гаргаж байгаа ажээ. Энэ талаараа: Цаашид ч Монгол оюун ухаан, дэлхий рүү гарах, гол нь нийгэмд эерэг нөлөөтэй, бодит үр дүнтэй “START UP” – уудад хөрөнгө оруулсаар байх болно!
Манай баг ч шууд дэлхий руу гарах, амжилттай TOP 50 – д орох Крипто Вальютыг хийж байгаа! Удахгүй зарлагдана! Мөрөөдлийн баг бүрдсэн байгаа.” гэсэн байв.

Олимпийн мөнгөн медальтанд бэлэг ар араасаа тасрахгүй нь дээ.