Хакухо өөрийн нутаг нэгтэн Оно Шохэйд баяр хүргэжээ.

Мэргэжлийн сумогийн их аварга ёкозуна Хакухо Шо буюу М.Даваажаргал өчигдөр жудогийн тэмцээнд алтан медаль хүртсэн Шохэй Онод баяр хүргэжээ. “Токио-2020” олимпын наадмын финалын шатанд Монголын тамирчин Саейд Моллай шалгарлаа.

Түүний барилдааныг Монголын нэр цуутай тамирчид хүрэлцэн ирж, дэмжиж байна. Мөн Монголын дэмжигчидтэй хамт өчигдөрхөн олимпын аварга болсон Японы цуут бөх Шохей Оно сэтгэл зүрхээрээ дэмжиж байгаа нь сайхан.

Риогийн олимпийн аварга Японы Шохей Оно жүдо бөхийн -73 кг жингийн финалд Гүржийн Лаша Шавдатуашвилиг ялж, олимпийн хошой аварга боллоо. Тэрээр хагас шигшээд Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирсан Ц.Цогтбаатарыг ялсан бол шөвгийн наймд Риогийн олимпийн мөнгөн медальт Азербайжаны Рустам Оружовыг ялсан.

Мөн жүдо бөхийн замналдаа нийт 67 барилдаанд оролцож, 53-т нь хожил байгуулснаар 39-т нь цэвэр ялж байжээ.

Эзэн хааны цомыг хүртсэн Хакухо “Баруун өвдөг маань хүссэн шиг байж чадаагүй ч энэ насан дээрээ ганц ч унаагүй түрүүлнэ гэж бодсонгүй. 4 настай охин маань аавыгаа Сумогийн бөх гэдгийг ойлгосон байх. Түүнийг энэ мөчийг санана гэж найдаж байна. Би үнэхээр жаргалтай байна” хэмээгээд “45 дахь цомоо тэнгэрт хальсан аавдаа зориуллаа” гэдгээ хэлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *