Ховдоос Дорнод хүртэл гүйгээд л хоёр өрөө байртай болчих гэж. Амар юм даа.

Хатанбаатар Магсаржавын нэрэмжит, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас Монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг өнгөрсөн зургаадугаар сарын 2-нд эхлүүлсэн.

Тэрбээр эх орны зүүн хязгаар Дорнод аймаг хүртэл 2127 км замыг 46 хоногт туулж Монголын хэт холын зайн гүйлтийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ.

Түүнийг өнгөрсөн долоо хоногт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг багийн гишүүдийнх нь хамт хүлээн авч Батлан хамгаалахын сайдын тушаалаар ахлах ахлагч Э.Даваажамцыг “Дайчин алдар-III” медалиар шагнасныг нь гардуулан өгч, дурсгалын с э л м э э р шагнасан бөгөөд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс цугласан хандивын мөнгийг хүлээлгэн өгсөн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Мөн “Таван нүдэн” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батзаяа ахлах ахлагч Э.Даваажамцад “Мongol army” цаг болон хүзүүний зүүлт дурсгасан юм. Тэгвэл өчигдөр Ховд аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, иргэд ахлах ахлагч Э.Даваажамцыг гэр бүлийнх нь хамт ёслол хүндэтгэлтэйгээр угтан авчээ.

Ийнхүү Ховд аймгийн удирдлагууд Э.Даваажамцын гэр бүлийг хоёр өрөө байраар шагнаж, хамт 2127 км зам туулсан багийн гишүүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон байна.

Мөн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн удирдлагууд ахлах ахлагч Э.Даваажамцад 10 хоногийн цалинтай чөлөө олгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *