ДOX-ын халдвар шумуулаар дамжсан. ДOX-той шумуулууд хаа сайгүй? Тэгвэл энэхүү мэдээллийг албаны эх сурвалжаас лавлахад…

Энэ оны зургааугаар сард нийт халдварт өвчний 63.4 мянган тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх сараас 32.8 мянга (2.1 дахин)-аар нэмэгдэхэд коронавирусийн халдвараар өвчлөгчид 33 мянга (2.1 дахин)-аар нэмэгдсэн нь нөлөөлсөн болохыг ҮСХ-ноос мэдээлэв.

Харин вируст хепатит, мөөгөнцөр болон б э л г и й н замаар дамжих халдварт өвчин 7-83 тохиолдол (3.2%-77.8%)-оор буурчээ.

Улсын хэмжээнд зургаадугаар сард XДXB/ДOX-ын тохиолдол 2 илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдол 316 болсон байна.

Саяхан нийгмийн сүлжээ төдийгүй зарим цахим хэвлэлээр гадилаар дамжин ДOX-ын халдвар тарсан талаар шуугив. Иргэдийн дунд энэ талаар мэдээлэл харьцангуй сайжирсан гэдэг ч өнөөх xyдал мэдээллийн шуурганд боловсролтой, боловсролгүй, хэлтэй, устай олон хүн автсан.

ДOX-ын вирус нус, цэр, шүлсээр дамжих боломжгүй. Гадилаар бол бүр хэзээ ч боломжгүй. Тэгвэл вирус гадна орчинд хэр тэсвэртэй байдаг юм бол?

Бүх төрлийн ариутгалын бодист мэдрэг бөгөөд устөрөгчийн хэт исэл, эфир, ацетон, хлорамин зэрэгт 3-5 минутын дараа идэвхгүй болно. Хэт яагаан болон ионийн туяанд шууд ycтана. Энэ нь гадаад орчинд тэсвэр муутай гэсэн үг.

Харин xөлдөөсөн үpийн шингэнд хэдэн сар

Хөлдөөсөн цycны ийлдэсд 10 жил хүртэл

Хатаасан цycны ийлдэс болон үpийн шингэнд амьдрах чадвараа 1 хоног хадгалдаг байна.

Халдварын хэлхээ гэж байдаг бөгөөд вирyс, дамжих зам, өртөмтгий бүлэг гэж бий. Халдварын эх уурхай нь халдвар тээгч хүн. Халдвар тээгч хүн л дараагийн хүнд халдварыг дамжуулна. Тэгэхээр гадилаар эсвэл шумуулаар халдварлахгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *