МУГЖ У.Уранчимэг: Зах зээлийн xүнд үед цалин бага, амьдрaxын тулд миний хань хүсэл мөрөөдлөө орхиж билээ.

Улсын Драмын Эрдмийн театраар 22 жил овоглож, олон арван жүжгийн гол хийгээд туслах дүр бүтээсэн МУГЖ У.Уранчимэг өдгөө дэлгэцийн олон сайхан уран бүтээл хийж буй. Энэ удаагийн “Хүмүүс” буландаа түүнийг онцоллоо.

Буруу замаар орж, эргээд нүгэлт амьдралаасаа ховхорч чадахгүй зөрчилдөж яваа эмгэнэлт хувь заяатай бүсгүйн тухай өгүүлдэг “Бүсгүй завилгаа” киног та санаж байна уу? Энэ кино 1993 онд гарч байсан. Манай булангийн энэ удаад онцолж буй хүний анхны дэлгэцийн бүтээл юм. Өдгөө олон сайхан киноны гол дүрийг бүтээж, үзэгчдийн хүртээл болгосоор байгаа хүн бол МУГЖ У.Уранчимэг.

Тэрбээр гуравдугаар ангид байхдаа хүүхдийн жүжиг анх үзэж, үүнээсээ хойш ийм л хүн болно гэж бодох болжээ. Түүний аав ээж урлагийн хүмүүс биш. Гэхдээ урлагт хайртай хүмүүс байдаг аж. У.Уранчимэг гавьяат 1972 оны 9-р сарын 21 төржээ. Өдгөө 48 настай.

Тэрээр бага байхдаа дүү нартайгаа хамт “Гурван Урнаа ” хэмээх хамтлаг байгуулан дуулдаг байв.Түүний дүү У.Уранцэцэг нь дэлхийд томоохон театруудад дуулдаг мэргэжлийн дуучин болсон. Харин гавьяат жүжигчин У.Уранчимэг дуулах дуртай байсан ч жүжигчин болохоор шийджээ. Сонирхуулахад тухайн үед сонсдог байсан “Шинэ өглөө”, “Тавтай нойрсоорой” зэрэг дууг эгч дүү гурав дуулдаг байж.

Тэрээр эхээс наймуулаа бөгөөд айлын дундах хүүхэд нь. Жүжигчин У.Уранчимэг дунд сургуулиа төгсөөд СУИС-д шалгуулсан ч тэнцээгүй учраас дөрвөн жил мэргэжлийнхээ мөн чанартай танилцан, суралцаж яваад дахин шалгалт өгч СУИС-д орон 1998 онд жүжигчний ангийг төгссөн байна. Тэрээр энэ тухайгаа “Театрт 18 настай анх хөл тавьж, орой нь өлгүүрчин хийнгээ өдөр нь суралцаж байлаа. Ингээд хоёр жилийн дараа дагалдан жүжигчнээр Ардын жүжигчин Мэндбаяр эгчийн шавиар хуваарилагдсан. Ингээд театртаа дагалдан жүжигчнээр хоёр жил ажилласан.

Мэргэжлийн жүжигчин гээд хүнд үзүүлж харуулах юмгүй байсан болоод ч тэрүү элдэв хэл ам гарч, мэргэжлийн жүжигчин гэсэн диплом авахын тулд СУИС-д дөрвөн жил суралцсан. Миний хань ч намайг дэмжсэн л дээ. Ингээд найман жил зарцуулсны эцэст мэргэжлийн жүжигчин болчихоод театртаа эргэн ирсэн” хэмээжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *