МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөлд амарч явна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 7-р сарын 11-15-нд амрахаар заасан байдаг. Энэ жилийн хувьд 7-р сарын 16-ны Баасан гарагт таарсан тул уг ажлын өдрийг 7-р сарын 24-ний өдөрт шилжүүлэхээр Засгийн газар шийдвэрлэн, Монголчууд бид нийт 9 хоног амарсан билээ.

Тэгвэл эдгээр өдрүүдэд төрийн өндөрлөгүүд хэрхэн амарсан бэ?

Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд огт амраагүй бөгөөд өдгөө Японд ажлын айлчлал хийхийн сацуу олимпийн наадам үзэж буй.

УИХ-ын дарга Г.Занданшатар Өвөрхангай аймгийн Хужирт суман дахь сувилалд амарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймагт амарчээ. Тодруулбал тэрээр “Баян” гэх хочтой Н.Базараагийн амралтын газарт амарсан бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *