Монгол, Украйны баг цэнгэлдэхэд орж ирэхэд ОХУ телевизийн шууд эфирээрээ тасалж реклам явуулсан байна.

Токиогийн олимпын наадмын нээлтийн ажиллагаанд манай тамирчид орж ирэх үеэр Оросын Холбооны Улсын “ОРТ” телевиз шууд дамжуулалтаа гэнэт тасалж, эфирээрээ реклам явуулсан тухай Eguur сайт мэдээллэв.

Энэ талаар “ОРТ”-ийн хэвлэлийн албанаас үүнд тайлбар өгөхдөө, завсарлага өгч реклам сурталчилгаа цацсан нь дамжуулалтыг хоёр цаг тутамд завсарлаж, сурталчилгаа өгөх нь арилжааны үүргээ биелүүлсэнтэй холбоотой” гэсэн аж.

Телевизийн реклам сурталчилгааны цацалт шууд дамжуулалтаар олон удаа тасарсан байсан гэсэн тайлбар хийв. Монголчууд олон жилийн өмнөөc хойш хөршөө ах, дүүсийн харилцаатай хэмээн хүндэлж ирсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд ОХУ, Монголын харилцаанд сэв суусан, оросууд монголчуудад таагүй хандах болсон гэх хардлага олны дунд бий.

Оросуудын гаргаж буй шийдвэр, үйлдлээс ч мэр, сэр харагддаг. Одоогоор ОРТ-1 Монголын тамирчдыг орж ирэхэд яагаад реклам цацсан талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Үүний сацуу тус телевиз өчигдөр нээлтийн үеэр Украины баг цэнгэлдэх хүрээлэнд орж ирэх үед дамжуулалтаа мөн тасалжээ. Уганда улсын шигшээ багийнхан талбайд гарч ирэхийн өмнөхөн телевизийн сурталчилгааг эфирээр цацжээ.

Учир нь, Украйны тамирчид Уганда улсын тамирчдын араас гарч ирэх хуваарьтай байсан гэдгийг хэвлэл мэдээллийнхэн онцолж байгаа юм. Энэ нь улс төрийн зорилготой үйлдэл байхаас гарцаагүй гэгдэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *