Токиогийн олимпын анхны медалийг М.Уранцэцэг эх орондоо авчирлаа

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг Израилын Шира Ришонитой барилдаж өчилтөөр цэвэр ялж шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.

М.Уранцэцэг шөвгийн 16-д Чилийн Мэри Ди Варгас Лейтэй барилдаж гарт нь өчиж цэвэр ялсан. Медалийн болон дагах барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жингийн шөвгийн наймд зодоглосон М.Уранцэцэг шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдаж ялагдлаа.

Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Португалийн Катарина Коштатай барилдахаар боллоо.

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалийн Катарина Коштатай барилдаж өчилтөөр цэвэр ялснаар олимпоос хүрэл медаль хүртлээ.

Энэ бол Монгол Улсын шигшээ багийн Токиогийн олимпын анхны, мөн М.Уранцэцэгийн олимпын анхны медаль байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *