Дуучин УКА: Нөхрөө авч суухын тулд хуучин эхнэрээс нь илүү байхыг үргэлж хичээдэг.

“Киви” хамтлагийн бүсгүйчүүд хатуу гэрээний дагуу гэр бүл, хүүхэдтэй бололгүй олон жилийг үдсэн. Гэрээний хугацаа дуусаж бүсгүйчүүд гэр бүл зохион айлын гэргий болсон бөгөөд хамгийн түрүүнд хамтлагийн ахлагч. Ука гэр бүл зохиож хоёр ч хүүхдийн ээж болоод амжсан.

Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд уул уурхай, банк санхүүгийн салбарт бизнес эрхэлдэг аж. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Б

и нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ” гэж хэлж байсан удаатай. Түүний нөхөр Укатай учрахаасаа өмнө гэр бүлтэй хөөрхөн охинтой байсан. Дуучин Укаг гэр бүл с а л г а ж суусан гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Түүний ойрын танил нь хэлэхдээ: Ука нөхрөө авч суухын тулд эхнэрээс нь үргэлж илүү байхыг хичээдэг байсан гэсэн юм. Түүний нөхөр нь Эрдэнэтийн боссууд, шаггүй хөрөнгөтэй айлын гэрт өссөн хүүхэд юм. Г.Эрдэнэчулууны дүү загвар зохион бүтээгч Катя золтой гэр бүл болоод хадмууддаа хүлээн зөвшөөрөгдөх гэж багагүй хугацааг зарцуулсан гэдэг.

Харин Укаг одоо болтол хадмууд нь хүлээн зөвшөөрөөгүй байгаа гэдгийг түүний ойрын хүн хэлж байгаа юм. Дашрамд дуулгахад Укагийн нөхрийн анхны эхнэр нь шарк танкид сурагчийн ширээ сандал хийдэг гэж санхүүжилт хүсэж орж байсан 2 бүсгүйн нэг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *