Хотын дарга Д.Сумъяабазарыг огцpyyлах санал гаргасан байна.

УИХ-ын гишүүний сэнтийгээс хотын даргын албан тушаалд уригдаж очсон Д.Сумъяабазарыг намынх нь нөхөд огцpуулах тохироог хийжээ. Тодруулбал, өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцpуулах шийдвэрийг дэмжиж ёсоор болгосон.

Тэгвэл бүхэл бүтэн Засгийн газар огцоpчхоод байхад Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хариуцлагын гадна үлдэх нь шударга бус хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр нийслэлээс бусад аймаг, хотууд Ковид-19-ийг цурманд оруулж эхнээсээ ногоон бүс болсноо зарласан.

Гэтэл хамгийн их хүн амтай Улаанбаатар цар тахлын голомттой бүс хэвээр, өдрөөс өдөрт хэдэн арваараа нэмэгдэж байхад Д.Сумъяабазар албан тушаалдаа үлдэх нь байж боломгүй үзэгдэл. Тиймээс л түүнийг яаралтай огцpyyлж дараагийн хотын даргын асуудлыг ярилцаад эхэлчхэж.

Ямартай ч Ерөнхий сайд нь бүрэлдэхүүнээрээ огцopч ард түмнээсээ уучлалт гуйчхаад байхад хотын дарга Д.Сумъяабазар нялх биетэй ээжээс уучлалт гуйх нь бүү хэл юу ч болоогүй юм шиг сууж буй нь ойлгоход бэрх.

Товчхондоо Ерөнхий сайд нь ганц хоёр сайдаа сугалахгүйгээр шийр зааж танхимаараа огцopчхоод байхад Сумъяа дарга юу ч болоогүй юм шиг үлдэх нь шударга бус.

Эцэст нь тэрбээр жагсагчдаac нуугдаж өрөөндөө шигдсэн ч намынхан нь түүнийг огцpyyлахаар сэтгэл шулуудсан байна. Учир нь, Д.Сумъяабазар өөрийгөө хэний хүн бэ гэдгийг “Хүүхдийн төлөө фонд” байгуулах үеэр тов тодорхой харуулсан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *