Монголын шигшээ багын хувцас Япончуудын амыг ангайлгав. Үнэн ганган хэмээн шагшин магтав.

Монгол Улсын баг тамирчдын хувцас олны харц булаав

Өчигдөр орой Улаанбаатарын цагаар 19:00 цагт хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ удаагийн Олимпод оролцох Монгол тамирчдын хувцсыг сонгон шалгаруулалтад ялсан @michel & amazonka брэнд урласан.

Монголын тамирчдын хувцас Японы сошиал сүлжээнд сэдэв болж “ганган, мэдрэмжтэй” зэргээр үнэлсэн бол Солонгосын тайлбарлагчид Монгол хүний хөх толботой холбон тайлбарлажээ.

Монгол улсын шигшээ багийнхны нээлтэд өмссөн парад хувцас нь Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билгэдэл болсон давхиж буй морийг цан хөмрөг татуулсан байдалтайгаар дүрслэн монгол үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээжээ.

Үүлэн хээ нь утга агуулгаараа дээрээс тэтгэх хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэн хүн бүр зол жаргалтай аж төрөхийг бэлэгдэн зол жаргалын хээ гэж бэлэгддэг.

Хээг хөх өнгийн дэвсгэр дээр алтан өнгийн утсаар хатгаж хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *