Гудамжны нохойг хайрладаг залуу үеийн төлөөлөл Зориглонтой танилц

“Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ-ын тэргүүн Зориглонг зочиноор урилаа

Сайн байна уу? Өдрийн мэнд хүргэе, Ярилцлагийн санал хүлээн авсан танд баярлалаа, Хуулийн төсөл дээр суугаад нэлээн завгүй байгаа бололтой . Энэ талаар ярилцлагаа эхэлье гэж бодлооо

Зориглон: Баярлалаа, Сайн байна уу, Анх 2013 онд гудамжинаас 70-80 гөлөг аварсан, нэг мөрчлөн бүгдийг нь аварч чадахгүйг ойлгоод  2014 оноос жилдээ 300-400 айлын нохой муурыг үнэгүй спрей заслага хийж ирсэн, энэ маань цаашилж хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэйг ойлгож 2020 оноос мэргэжлийн хуулийн фермээс зөвлөгөө “Тэжээвэр амьтны эрхийн төлөө” сан ажиллаж байгаа ба Уншиж буй залуус энэ нэрээр нь пэйж хуудсыг нь дагаарай гэж хүсье.

Сэтгүүлч: хуулийн хэрэгжсээр ямар ач холбогдолтой вэ?

Зориглон: хуулийн төсөл хэрэгжсэнээр нохой муурийн  замбараагүй Yржил цэгцэрч, гудамжины эзэнгүй ноход багасч, жил бүр төсвийн мөнгөнөөс  хэдэн тэр бумаар нохой бyyдах шаардлагагүй болно

Сэтгүүлч: маш хэрэгтэй төсөл байна, ер нь Анх ТББ нээх бодолд юу нөлөөлсөн ?

Зориглон: Бид нарын үеийн хүүхдүүд жаахан байдаа гудамжнаас нохой муур олон тэжээдэг байсан, тэгээд л ихэнх нь гудамжинд буцаагаад гаргадаг, бараг нүдэн дээр нь ч бyyдаж aлдaг байсан. Одоо ч хэвээрээ . Анх үүсгэн байгуулалцсан санаачилсан хүмүүст  тө рийн соёрхолт зураач С.Саранцацрал, Монголын анхны хөтөч нохой эхлүүлсэн Э.Уянга гээд хүмүүс байгаа

Сэтгүүлч: та нохойгоо гудамжнаас олж тэжээсэн гэж байсан, Ер нь нохой, муур тэжээх гэж буй хүмүүст юу захиж хэлхийг боддог вэ ? Хараад байхад олон нохой гэрээсээ хаягдаж гудамжинд гарч байгаа харагддаг ?

Зориглон: анх нохой муур авхаасаа өмнө өөрийн гэр бүлийн гишүүн болно, 10-15 жил цуг байна, өөрийн хөдөлмөр, ажил, гэр бүлийн нөхцөлтэй тохируулж сайн судалж авах хэрэгтэй,мөн  заавал үржүүлэх шаардлагагүй спрей заслага хийлгэж байгаарай гэж хүсье

Сэтгүүлч: Олон дэмжигч залуус, байгууллагууд байдаг уу?

Зориглон: . “Азтай савар амьтанд хайртай залуус”  FaceBook групп маань 102к гишүүнтэй болж өргөжсөн эдгээр бүх хүмүүс манай дэмжигч нар хайртай шүү, Хийлч Дээгий ,нисванис ,Лемонс  ЭКС-Вит хамтлаг, дуучин Маралжингоо гээд олон залуус байгаа.

Сэтгүүлч: вав мундаг, залуучууд одоо нэг үеэ бодвол нийгмийн хариуцлага ухамсар нь сайжирч мундаг болжээ

Зориглон: Тийм шүү , ӨҮ манай дэмжигч 2 ч эмэгтэй Монгол ТВ HD ийн BIG Brother  нэвтрүүлэгт оролцож байгаа шүү  дэмжээрэй, Бритта, Марлаа гэдэг нэрийг нь

Сэтгүүлч : Бритта нь гадаад хүн үү

Зориглон: Үгүй ээ, Монгол охин, улсынхаа нэрийг гадаадад гаргаж байгаа, Монгол д утааны эсрэг My Future Energy санг байгуулаад гэр хорооллыг хийн түлш буюу газаар холбох ажил эхлүүлэн хийж байгаа, Дубайд  “Сэргээгдэх эрчим хүчний элч” олон улсын шагнал авсан бүсгүй байгаа

Сэтгүүлч: Гайхалтай, Бритта шиг ийм залуус олон шүү, бахдамаар, тантай холбоо барих, үйл ажиллагаанд оролцохоор бол хэрхэн холбоо барих уу ?

Зориглон: “Азтай савар амьтанд хайртай залуус” FB групп болон page хуудсаар холбогдож болно баярлалаа

Сэтгүүлч: Таны цаашдын ажилд амжилт хүсье

Зориглон: Баярлалаа, та бүхний ажилд амжилт хүсье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *