Цалинтай ээж хөтөлбөрийг 300,000₮ болгох уу? ЭHД ДAPЖ caналаа өгөөрэй.

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар баталсан.

Төрүүлсэн, өсгөсөн хүүхдийн тоогоор нэг жил зургаан сар нэмж тооцон, малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлууллаа6 Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Сар болгон олгогддог “Цалинтай ээж” 50.000 төгрөгийг 300.000 төгрөг болгох санал гаргажээ.

Төслийн үзэл баримтлалд тусгаснаар 0-3 насны хүүхдээ асарч байгаа эхэд сар бүр цалин олгох “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Нийгмийн даатгалын шимтгэлийг нь 100 хувь төрөөс хариуцах, мөн 3 ба түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-т хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улирал бүр дэмжлэг үзүүлэхээр тусгасан.

Манай улсын нийт өрхийн 72.8 хувь нь 1-2 хүүхэдтэй юм байна. Иймд нэг өрхөд ногдох хүүхдийн тоог нэмэгдүүлэх, олон хүүхэдтэй өрхийг дэмжих нь зүйтэй гэж Засгийн газар үзэж сар болгон олгогддог 50.000 төгрөгийг 300.000 төгрөг болгох санал гаргалаа.

Ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цалинтай ээж” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *