Өндөг хэрхэн чанах вэ? Хэдэн минут чанах ёстой вэ? Өндөг чанах арга.

Тахианы өндгийг боловсруулан идэх нэг арга бол чанах юм. Гэхдээ чанахад бас учир бий. Хоол идэх хүний хүсэл сонирхолд нийцүүлэн өндгийг амттай шарах аргыг танилцуулъя. Өндгийг чанахад гадна талаасаа дотогшоогоо болж чанагддаг тул өөр өөр хугацаанд чанахад харилцан адилгүй болдог байна.

Хамгийн эхний өндөгний зурган дээр 180 хэмд буцлаж буй халуун усанд хийж 2 минут чанаад уснаас гаргаж өндгийг задлаж үзэхэд ингэж чанагдсан байна. Өндөгний цагаан нь ирмэгээсээ үл ялиг болж биежсэн боловч өндөгний шар түүхий байна.

Харин дараагийн өндгийг өмнөх буцалсан усанд хийж 4 минут чанахад анхныхыг бодход арай илүү чанагдсан байна.

Энэ мэтчилэн 6, 8, 10, 12, 14 минутаар тус тус чанахад өндөг харилцан адилгүй чанагдсан байх болно. Ер нь өндгийг 15 минут чанахад бүрэн гүйцэд болдог. Түүнээс илүү удаан чанахад өндөгний шарны гадуур хар, саарал давхарга үүссэн байдаг аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *