Бажигийн аз жаргал дүүрэн гэр бүлтэй танилц.

Люмино хамтлагийн гишүүн дуучин Бажи буюу Б.Батхишигийг мэдэхгүй хүн үгүй. Тэрбээр эхнэр 4 хүүхдийн хамтаар аз жаргалтай амьдардаг өрхийн тэргүүн юм.

Түүний эхнэр Алдарт эхийн 2-р одонгоор энгэрээ мялаасан бөгөөд дуучин залуу өөрийгөө Алдарт аав хэмээн хөгжилдөөд авдаг.

Түүний хувьд хоёр охин, хоёр хүүтэй бөгөөд хүүхдүүдийнхээ зургийг тэр бүр олон нийтийн сүлжээнд тавиад байдаггүй ч сүүлийн үед хүүхдүүдээрээ гангарах болжээ.

Өнөөдөр л гэхэд тэрбээр найз Ялалтын хамтаар “2 АЙМААР сайн аав гурван охиныхоо хамт” хэмээн дараах зургаа нийтэлжээ.

Дуучин Бажи сагсан бөмбөгийн спортын Монголын шилдэг сэтгүүлчдийн нэг гэгддэг Ялалттай дотно найзууд бөгөөд тэд хамтдаа Baji & Ylalt нэвтрүүлгээр олонд илүүтэй танигдаад байгаа юм.

Ялалт нэвтрүүлгийнхээ нэгэн дугаарын үеэр өөрийн найз Бажиг тун сайн аав гэдгийг ам бардам хэлж байсан бөгөөд олны танил, үлгэр жишээ болсон залуусдаа цаашдын ажил, амьдралд нь аз жаргал хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *