Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар манай улсад дельта вирусийн долоон тохиолдол бүртгэгдээд байгаа байна.

Хэрэв нийт хүн амын дунд дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.

“Дельта хувилбарын нууц үеийн хугацаа нь мутацид ороогүй вирусээс богиносоод ирсэн. Мутацид ороогүй вирусийн нууц үе нь 5-6 хоног бол дельта вирусийнх түүнээс бага. Түүнчлэн халдварлуулагч болон халдвар авч байгаа хүмүүст шинж тэмдэг илрэх хугацаа багасна.

Үүнээс харвал хэрвээ манай улсад дельта вирусийн давлагаа тархсан тохиолдолд халдварын тоо огцом нэмэгдэх эрсдэлтэй. Батлагдсан тохиолдол нэмэгдэх тусам эмнэлгийн үйлчилгээний асуудалд хүндрэл үүснэ. Эмнэлэгт хэвтэх шаардлагатай хүний тоо, биеийн байдал нь хүндэрсэн хүний тоо нэмэгдэнэ гэсэн үг. Үүнтэй уялдуулан эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал гарна” гэж хэллээ.

Дельта вирус гадаргуу дээр тогтох түүгээр дамжуулан халдварлах чадвар нь хэр вэ. Эмийн хүрэлцээ, нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

Лабораторийн түвшинд хийгдсэн судалгаагаар гадаргуу дээр тогтдог гэж гарсан. Дельта вирусийн хувьд халдвар дамжих зам нь ижил буюу агаар дуслын замаар дамжина. Иймээс хамгаалах арга зам нь хүртэл ижил юм. Эрүүл мэндийн яам эмийн компаниудтай байгуулсан гэрээгээр эм худалдан авч байна. Эмийн агентлагтай төвлөрсөн худалдан авалт хийгдсэнээр хүртээмж нэмэгдэж байгаа юм.

Коронавирусийн халдвар авч эдгэрсэн хүмүүс дельта вирусээр өвчлөх магадлал нь өндөр гэсэн. Одоо халдвар авч байгаа хүмүүс дельта вирусээр халдварласан эсэхийг хэрхэн тогтоож байгаа вэ?

Манай улсын хувьд дельта вирусийг ПСР шинжилгээний оношлуураар тогтоож байна. БНХАУ болон Өмнөд Солонгосын оношлууруудыг ашиглаж буй юм. Шаардлагатай бол шинжилгээний сорьцоо гадаад улс руу илгээж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *