Зөвхөн Сү.Батболдын xyлгайлсан хөрөнгийг xyраахад 1 хүнд 10 сая төгрөг оногдоно.

Зөвхөн Сү.Батболдын хулгайлсан хөрөнгийг хураахад 1 хүнд 10 сая төгрөг оногдоно гэж байна. Монголчууд өрх бүр дундаж түүнээс доош орлоготой амьдралтай байна. Ийм үед дээд албан тушаалтнуудын энэ луйвар булхай xyлгайн Бүх хөрөнгийг нь xураан авахыг шаардаж байна.

Ерөнхий сайд асан, одоогийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Тусгай хяналтын дэд хорооны дарга Сү.Батболдыг Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шалгасан байна. Ингээд Сү.Батболдыг гэм буpуутай гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Харин Нийслэлийн прокурорын газраас уг хэргийг хэдхэн хоногийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны аравдугаар сарын 6-нд байгуулагдсан. Тухайн үед Ерөнхий сайдаар С.Баяр ажиллаж байв. Тэгэхэд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд нь Сү.Батболд байсан.

Харин Оюутолгойн гэрээ байгуулагдсанаас хойш 20 гаруйхан хоногийн дараа С.Баяр “өвчний учир” Монгол Улсын Ерөнхий сайдын ажлаа өгч, түүний халааг Сү.Батболд авч байсан юм. Товчхондоо, Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа Сү.Батболд Ерөнхий сайдаар томилогдож байсан гэсэн үг.

Гэхдээ АТГ-аас С.Баярыг Оюутолгойн гэрээг сайн, эсвэл муу байгууллаа гэж шалгаагүй байдаг. Түүнийг 2018 онд баpивчлахдаа “…Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Р.Т.и.н.т.о Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэж мэдэгдэж байв.

Оюутолгойтой холбоотой асуудлаар гэмт хэpэгт шалгагдаж, я.л.лагдагчаар татагдсан гурав дахь Ерөнхий сайд нь Сү.Батболд болж байна. Харин шүүх хэрхэн шийдэх нь удахгүй тодорхой болох аж. Эх сурвалж: XYZNEWS.COM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *