8.5 тэрбум төгрөгийн шагналийн сантай “PMWI” тэмцээнд “ZEUS eSPORT” баг оролцож байна.

Өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сард “PUBG mobile” тоглоомын ДАШТ-ий гуравдугаар байр, дөрөвдүгээр сард болсон “PUBG Mobile про лиг” Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний дэд байрт орсон Монголын “Zeus” баг дэлхийн шилдэг 32 баг урилгаар оролцож, Дорно, Өрнө бүсэд хуваагдан аваргаа шалгаруулах PMWI (PUBG mobile world invitational – 2021) тэмцээнд оролцож байна.

Улс бүрээс нэг л баг орох тус тэмцээн өнөөдөр эхэлж, энэ сарын 25-нд өндөрлөх бөгөөд нийт шагналын сан нь гурван сая ам.доллар (сайн үйлсэд хандивлах эрх) юм. Монгол, Япон, Солонгос, АНУ, Орос гэх мэт дэлхийн шилдэг 32 баг хуран цугларч буй энэ зуны хамгийн том тэмцээн…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *