Шадар сайд С.Амарсайханы мэдээлэл ард түмнийг цочиpдуулав!!!

Шадар сайд С.Амарсайхан: Газар хөдлөлтийн гамшгийн асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа ковидын үед мэргэжлийн яам, тамгын газар уялдаж ажиллах хэрэгтэй. Гамшгаас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлаа хангаж байх хэрэгтэй Газар хөдлөлтийн байнгын ажиллагаатай үндэсний зөвлөл байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд хоёр удаа хуралдсан.

Газар хөдлөлтийн үед шаардлагатай арга хэмжээ авах, иргэдэд амжиж мэдээлэх талаар үүрэг даалгавар өгсөн.

2019 онд 37 мянга гаруй газар хөдлөлт бүртгэгдсэн бол 2020 онд 45 мянган удаагийн давтамжтай болж өссөн. Жил ирэх тусам манай улсад газар хөдлөлтийн чичирхийлэл нэмэгдэж байна. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан бичил зураглалыг түргэн шуурхай дуусгах ёстой. Аймаг сум бүр өөрийн гэсэн бичил зураглалтай байх ёстой. Нийслэл, орон нутагт бүх барилгад эрсдэлийн үнэлгээ хийж, паспортжуулах хэрэгтэй.

2020 оны байдлаар 8600 барилгыг олон нийтийн үйлчилгээний хэлбэрээр ашиглаж байна. Үүний 5828 нь 2000 оноос өмнө баригдсан бөгөөд эдгээр дотор сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн байгууллагууд багтаж буй юм. Хэрэв газар хөдлөлтөөр эдгээр байшин барилга нурсан тохиолдолд ямар гapз xoxирол учрахыг төсөөлөхөд бэрх.

Ирэх Даваа гарагт Гамшгаас сэргийлэх үндэсний зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар газар хөдлөлтийн асуудлыг шуурхай авч хэлэлцэнэ. Өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй барилга, байшинд иргэд ажиллаж амьдарч байна. Цаашдаа шаардлага хангахгүй барилгын асуудлыг шийдэхээс гадна шинээр баригдаж буй барилга байгууламжад тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар: Барилгуудыг паспортжуулах ажлуудыг эхлүүлнэ. 1970-аад оноос өмнө баригдсан барилгууд чанарыг стандарт хангахгүй байна. Тиймээс сүүлийн үед баригдаж буй барилгуудад 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байх гэсэн шаардлага тавьж байгаа.

Түүнчлэн барилгын материалын чанарыг дээшлүүлэх хэрэгтэй. Тухайлбал бетон зуурмаг, арматурын чанарт анхаарал хандуулах хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *