“КОВИД-19”-ийн халдвартай биеэ vнэлэгч 15 хүнд халдвар тараасан бөгөөд 15 иргэний гэр бүлийн гишүүдээс илрэв.

Охид, бүсгүйчүүдийг орон байраар хангаж, зохион байгуулалттайгаар бусдад биеийг нь vнэлvvлж байсан бүлэг этгээдийг саатуулж, хуулийн xариуцлага хүлээлгэжээ. Тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг vvсгэж, хариуцлага хүлээлгэсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт иргэн К нь нэр бүхий дөрвөн иргэний биеийг, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Г нь нэр бүхий гурван иргэнийг, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Ү нь насанд хүрээгүй Х-ийн биеийг зохион байгуулалттайгаар vнэлvvлж байсан үйлдлийг тус тус илрүүлж биеэ vнэлэгч иргэдийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан, гэмт буруутай этгээдэд xapиуцлага хүлээлгэсэн байна.

Түүнчлэн коронавирусний халдвартай байх үедээ бусдад биеэ vнэлж, 15 иргэнд халдвар тараасан тохиолдол ч бүртгэгдсэн талаар эх сурвалж мэдээлэв.

Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавирусний халдварыг дотооддоо алдаж, Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос бүх нийтийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн халдвар авсан иргэдийн ойрын хавьтлын маршрутыг гаргахад халдвартай байх үедээ бусдад биеэ vнэлэн 15 иргэнд халдаасан тохиолдол бүртгэгджээ.

Мэдээж тэдгээр 15 иргэн гэр бүлийн гишүүд дээ халдвар тараасан байх өндөр магадлалтай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *