Oдоо цагт apxи тамхи хэрэглэхгүй л бол ямар ч үнэтэй брэнд эдэлж хэрэглэхээс илүү гангараа болдог болсон шүү.

Бас л тамхи. Нүдээ үзүүлсэн ч тамхинаас болж бла бла бла, Шүдээ үзүүлсэн ч тамхинаас болж… (тамхинаас гараад 1,5 жил болж байгаа) Хэдэн жилийн өмнө чих хамар хоолойн эмчид үзүүлэхэд бас тамхинаас болж хүчилтөрөгч дутагдаад гэсэн шалтгаанаар ө в ч и н ороогоод сонсгол маань нэг моно болоод, нэг стерео болчихдог байлаа.

(Урлагийн хүнд Нүд, Шүд, Чих, Хамар, Хоолой, Царай зүс бол гартаа барих гол зэвсэг шүү дээ…) За тэгээд арьс үс гоо сайхны зөвлөгөө өгсөн хүн ч тамхинаас гарвал тэгнэ ингэнэ гэж ярьдаг байлаа.

Би юу хэлэх гээд бна вэ гэхээр надаас дүү залуус байвал тамхинаас эртхэн татгалзсан нь дээр шүү! Нээх эршүүд харагдах гээд ч юм уу эсвэл дасал болоод хамааралтай болчихсон, гарч чадахгүй нтр гэсэн шалтгаантай байгаа бол гарах талаар эхнийхээ оролдлогыг хийгээд хэрэгжүүлээд үз!

Яваандаа наад бие эд эрхтэнийг чинь бага багаар идээд яг нэг гэр бүл нь төлөвшөөд тэднийхээ төлөө амьд явах, эрүүл явах болохоор наад тамхи чинь г а й болдог юм шүү. Ер нь тэгээд одоо цагт apxи тамхи хэрэглэхгүй л бол ямар ч үнэтэй брэнд эдэлж хэрэглэхээс илүү гангараа болдог болсон шүү л гэж хэлэх гээд байгаа юм.

Өөр ч тайван дөө. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй! (Нүдний эмчид үзүүлээд гарч явахдаа бодсон бодол)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *