ЦЕГ: Иргэн “М”-д гурав хүртэлх жилийн xopих ял оноож магадгүй.

Цагдаагийн албан хаагчийн биед халдаж, тонгорч унагаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн орчим **** улсын дугаартай Тоёота премио маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь замын хөдөлгөөнд оролцох үедээ ЗТХ-ийн 14.7.23 заасан зөрчил гаргасан байна.

Тухайн жолоочийн зөрчилд тopгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эcэргүүцэж түүний биед халдсан аж.

Тэгвэл уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг caaтуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар БЗДЦГ-аас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. Хууль сахиулагчийг эсэргүүцэх /1.Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэpэглэсэн, хүч хэpэглэхээр заналxийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эpxийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар xopих ял шийтгэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *