Сүүлийн 24 цагт шинээр 1497 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн иргэн нac бapжээ.

Сүүлийн өдрүүдэд орон нутагт “Ковид-19” халдварын тоо нэмэгдэж байна. Өнгөрсөн 24 цагт орон нутагт халдварын 803 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тодруулбал,

Дархан-Уул аймагт 160, Орхонд 54, Хөвсгөлд 26, Булганд 31, Сэлэнгэд 63, Хэнтийд 35, Төв аймагт 23, Дорнодод 32, Сүхбаатарт 2, Говьсүмбэрт 5, Дундговьд 26, Өвөрхангайд 65, Говь-Алтайд 42, Баянхонгорт 21, Архангайд 23, Увсад 61, Баян-Өлгийд 68, Ховдод 26 Завхан аймагт 13 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Халдвар тархаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай юм. Тухайлбал, улаан бус буюу Улаанбаатар хотоос орон нутгийг чиглэж буй иргэдийн хөдөлгөөн, орон нутгийн кластер голомтоос тархаж буй халдварын тохиолдол, орон нутгийн иргэд халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй байгаатай холбоотой гэж мэргэжлийнхэн үзэж байгаа аж.

Тиймээс өөрийгөө болон бусдыг халварт өртүүлэхгүйн тулд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг зөвлөж байна.

Сүүлийн 24 цагт шинээр 1497 тохиолдол бүртгэгдэж, 3646 иргэн эдгэрч, дөрвөн иргэн нac бapжээ.

Үүнээс Улаанбаатарт 676, орон нутагт 803 тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагийн байдлаар хэвтэн эмчлүүлж буй 9910, гэрийн ажиглалтад 12444 хүн байна.

Хөнгөн-5972

Хүндэвтэр-2902

Хүнд-896

Маш хүнд-203

Нийт батлагдсан тохиолдол 151230, нac бapaлт 749 болж, эдгэрсэн иргэдийн тоо 141248 болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *