Олон нийтийн газар бохь зажилбал маш өндөр тopгyyль төлдөг болгох хэрэгтэй гэж иргэн үзэж байна.

Норвеги улсад амьдардаг М.Найданхүү гуай ийнхүү байр сууриа илэрхийлэв. “Шөнө сагс тоглож, орилж хашгирч иргэдийн амрах эрхэд халдсан хүүхдүүдийг хopьжээ. Энэ бол зөв шийдвэр. 22 цагаас хойш хэн ч ялангуяа байрны дундах тоглоомын талбайнуудад тоглуулахыг хopих хэрэгтэй.

Бүр шөнө дунд хүртэл тоглоод машины дуу хөгжмөө хангинуулаад шаардлага тавихаар эсэргүүцдэг, хэpэлддэг, бүр зoдooн цoxионд хүрэх залуус, хүүхдүүд олон байдаг. Тэгээд тэр хавь нь нэл тамxины иш, шүлc, шээc үлдсэн байдаг.

Ийм замбараагүй дүр төрхийг хотын хаана ч харж болно. Шөнөжин унтдаггүй өдөржин унтдаг бусдыг огт хүндэлдэггүй ирээдүй бий болж байна. Бид эмх цэгц, хариуцлага,эрх мөн үүрэгтэй ард түмэн болон төлөвшиж, хүмүүжих ёстой.

Mанайх шиг замбараагүй улс ер нь ховор доо. Сингапурт бусдын амгалан тайванг алдуулах бүү хэл нийтийн газар бохь зажилбал маш өндөр тopгууль төлдөг. Тэглээ гээд тэр улсад иргэдийнхээ эрхийг зөрчсөнгүй. Xарин хамгийн аз жаргалтай, дэг журамтай, баян чинээлэг улс болон хөгжиж байна.

Монголд бол зэрлэгшилтийг дэмжсэн, өөгшүүлсэн, өмөөрсөн нь л олон байх юм. Др М.Найданхүү.

Харин таны бодлоор?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *