Монголын тэрбумтан баячуудын хүүхдүүдийн аархал. ААН-үүд элгээрээ хэвтэж байхад харин тэд…

Баян айлын өв залгамжлагчид, айлын эрх хүүхдүүд эд хөрөнгөөрөө ааpхаж, тансаг хэрэглэлээрээ зиндаархах нь бий. Хил дээр гацсан иргэдийн ачаа таван сар гацаж байхад шинээр гарсан “ЛАНД-300” автомашин тав хоноод Монголд ирж байх жишээний.

Соёл, боловсрол, хөгжил бус үнэтэй машин, брэнд, трэндээрээ аархдаг эдийн шyналтай хүмүүс Монголд тав алхаад тааралдана.

Харийн оронд хүссэнээрээ зорчиж, нисдэг тэргээр Хөвсгөл далайг зорьдог, өндөр төлбөртэй их сургуульд сурч, хүссэнээ хийж амьдардаг баячуудын хүүхдүүдийн бас нэгэн аархал сая тохиов.

Хөшигтийн хөндийн шинэ автозамд хэдэн мянган ам.долларын үнэтэй “Lambargin” болоод хурд хүчээрээ гайхагдсан төмөр хүлгүүдээ гайхуулав аа.

Тэр дунд “МТ” группийн өв залгамжлагч гэгддэг Г.Дашням, мөнгөлөг айлын хүргэн болсон бүжигчин Төөгөө тэргүүтэй цээж баячууд тодорч харагдах юм.

Удаан тогтоосон хөл хориогоор жижиг, дунд бизнес эрхлэгчид элгээрээ хэвтэж байхад зарим нэг нь төмөр хүлгээ хэрхэн сайжруулж, шинэчилснээрээ нэгэндээ томорч суух гэж.

Эх сурвалж: Factnews.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *