Нөхөр рүү намайг унтаж байгаа болохоор залгаад хэрэггүй гэж ярьсан байгаа юм чинь…

Анхны хүүгээ төрүүлээд удаагүй байсан юм аа. Амралтын өдрүүдээр аавынд очив. Нөхөр ажилтай. Тэгсэн хадам ээж маань: Энэ амралтын өдрүүдээр сайн гарч ороод ав. Гэрт байхаар гарч орж ч чадахгүй хэцүү байгаа биз. Ээж нь хүүг нь харж байя санаа зоволтгүй яв гээд мөнгө өгөөд явж кино ший үз гэв ээ.

Ямар ч төлөвлөгөөгүй байсан хүн чинь найзууд руугаа залгаад л гараад явлаа. Хүүдээ санаа зовоод уйлж байна уу? гээд асуух санаатай залгахаар ээж урдаас: Чи зүгээр санаа амар бай, уйлбал уйлаг зүгээр сайхан явж байгаад ир, битгий залгаад бай л гэж байна.

Өө санаа амар найзуудтайгаа буу халж халж 10, 11 гээд л яваад орсон хүүг минь ясны шөлөнд оруулсан гээд хувцсыг нь угаачихсан сууж байгаа юм чинь. Миний хүү ч царай зүс орчихсон, бондойтол сайхан унтаж байна аа. Тэгээд удалгүй нөхөр ч ажлаасаа ирлээ.

Тэгсэн харин нөхөр pүү намайг унтаж байгаа болохоор залгаад хэрэггүй гэж ярьсан байгаа юм чинь. Бүүүр нэг хайр хүрмээр ховорхон ээж байгаа биз. Би хадам ээж гэж хэлээд байж чаддаггүй хөндий санагдаад ЭЭЖ л гэдэг юм.

Үргэлж л ухаарал, урам хайрлаж байдаг ЭЭЖДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ.

Эх сурвалж: Бүх хайраа гэр бүлдээ нүүр хуудас

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *