Та “E-barimt”-аас азтан болж байсан уу? Сугалаа нэрийдлээр луйвap хийхээ зогсоо.

Иргэд “НӨАТ-ын сугалаагаа болиулж, 10 хувиа буцаан авах нь шударга ” гэв

НӨАТ-ын урамшууллын сугалааг зогсоож, 10 хувийг буцаан олгох талаар яригдаж байгаа билээ. Энэ талаарх иргэдийн байр суурийг хүргэж байна.

Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн А.Гэрэлтуяа: Баримт бүртгүүлээд гурван жил болоход миний хувьд нэг л удаа сугалаанд хожиж байсан удаатай. Гэхдээ эргэн тойрны хүмүүсээ харахаар сугалаанд хожсон тохиолдол бараг байхгүй. Ажилтнууд нь өөрсдөө азтан болох замаар шударга бyc явагддаг эсэхийг баттай хэлж мэдэхгүй ч үнэний ортой гэж боддог. Ер нь ААН, иргэн байсан ч ялгаагүй арван хувийн буцаан олголтоо авах ёстой гэж бодож байна. Хоёр хувь гэдэг арай л бага, нэг ёсондоо иргэдийг “шyлж” байна гэсэн үг шүү дээ. Авах ёстой байсан мөнгөн дүнгээс 10 хувь биш хоёрхон хувийг иргэдэд өгч, сугалаа нэрийдлээр цөөн хүнд л ашигтай лyйвap хийж байгаа нь буруу.

Хан-Уул дүүргийн IX дүгээр хорооны иргэн Ц.Отгонзаяа: ШӨХТГ маш зөв ажилласан. НӨАТ-ын сугалааны тохирлыг болиулж байгаа нь маш зөв. Би хувьдаа дэмжиж байгаа. Хөл хорионоос хойш бүх л төрлийн мөнгөний болон барааны сугалаа сошиал орчинд явж эхэлсэн. Төр нь ядаж л сугалаагүй болчихвол дээр юм. Миний хувьд НӨАТ-ын тохирлоор хэзээ ч азтан болж байгаагүй.

Азтан болсон эсэхийг шалгах гэж аппликейшн рүүгээ орж харж хонжвор таараагүй байдаг. Надтай адил олон хүн байгаа байх. НӨАТ-ыг хүн бүр төлдөг. Тиймээс азтан, сугалаагааны тохирлоо болиод буцаан олголтын 10 хувиа өгөх хэрэгтэй. Ард иргэд нь үүн дээр санаа бодлоо илэрхийлж, эсэргүүцэж байгаа учир сүүлийн хэдэн сар супер азтан тодорсонгүй. Энэ юутай холбоотой вэ? луйвap уу гэх хардлага төрж байгаа. Энэхүү сугалааг болиулахыг иргэн бүр дэмжиж байгаа харагдсан.

Баянзүрх дүүргийн X хорооны иргэн Б.Ундармаа: Хамгийн анх 2018 онд хорин мянган төгрөг хожиж байсан. Тэрнээс огт азтан болоогүй. Хэвлэлүүдээр технологийн багийн ажилтан нь гучаад удаа гэр бүлээрээ их хэмжээний мөнгө хожсон гэсэн ярианууд явж байсан. Ер нь бол оргүй хоосноос ийм яриа гараагүй байх. Шударга бус зүйл нь цаана нь байгаа юу гэдгийг ард түмэн мэдэх, хардах эрхтэй. Хоёр хувийн буцаан олголт бол цэвэр луйвар гэж хэлмээр байна. Тиймээс сугалаагаа болиулаад 10 хувиа авья.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *