ЭМЯ: Амны хаалт зүүх үү, амьсгалын аппаратад орох уу? Та өөрөө шийдээрэй гэж ард иргэдээ cүpдүүлэв.

Эрүүл мэндийн яамнаас “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын мэдээллээ долоо хоногт нэг удаа шууд хэлбэрээр хүргэж, бусад өдрүүдэд тоон мэдээллээ график, зургаар албан ёсны цахим хуудсандаа байршуулах болсон билээ.

Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нac бapлаа. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 544 нь нийслэл Улаанбаатар хотод, 627 нь хөдөө орон нутгаас илэрчээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 148424 болж өссөн бол КОВИД-19 шалтгаант нийт нac бapалт 740 боллоо.

Өнгөрсөн хоногт нac бapсан иргэдийн хүйсийн тухайд таван эмэгтэй, нэг эрэгтэй бөгөөд насны тухайд 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр хүн нac бapсан байна.

Түүнчлэн сүүлийн хоногт 3489 хүн эдгэрснээр нийт 134,101 хүн эдгэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар 10,013 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйн 32,360 нь хүүхэд, 2685 нь жирэмсэн эмэгтэй байна. Гэрийн ажиглалтад 15,175 хүн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *