АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр: Оросууд үнээ буулгасан тул Аи-92 бензин 1360 төгрөг байх ёстой.

Долдугаар сар эхлэв үү, үгүй юү шатахуун импортлогчид шатахууны үнээ 300 төгрөгөөр нэмсэн. Литр шатахуунаас 800 төгрөг алдаж байгаа гэх монополь голдуу компаниуд литр тутмын үнээ нэг удаад 300 төгрөгөөр нэмээд зогсохгүй хэмээн иргэдийг цочирдуулж байсан.

Тэгвэл ОХУ-аас орж ирж буй бензиний үнэ А-80 380 төгрөгөөр, Аи-92 475 төгөөр, Аи-95 440 төгрөгөөр, дизелийн түлш 590 төгрөгөөр буураад байна. Нийслэлд дундаж үнэ: А-80 1350 төгрөг, Аи-92 1360 төгрөг, Аи-95 1800, дизелийн түлш 1990 төгрөг байх ёстойг АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ.

Ард иргэдийг бухимдуулсан шатахууны үнийн асуудлаар өчигдөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Шатахуун импортлогч, үйлдвэрлэгч 26 компанид торгуулийн арга хэмжээ авна.

Шатахууны чанарын доголдол, стандарт шаардлагыг удаа зөрчсөн зарим аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлнэ. 2021.07.20- ны өдөр шатахуун чанар, стандарт шалгалтын дүнг олон нийтэд мэдээлнэ” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ARDMEDEE.COM

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *