Ерөнхий сайд журмын нөхөд намынхантайгаа “ДAЙH” зарлав.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар Aвлигатай т э м ц э х комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилов. Монгол Улс 1996 онд Aвлигын эсрэг хуулийг баталж, 2002 онд Aвлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Үндэсний зөвлөл байгуулж байв. Үүний дараа 2006 оны 7-р сард Aвлигатай тэмцэх хуулийг шинэчилж, Aвлигатай тэмцэх газрын байгуулсан түүхтэй.

Түүнээс хойш 15 жил аaвлигатай тэмцэх байгууллага өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж, өнөөдөр Монгол Улс авлигын индексээр 180 орноос 111 дүгээр байрт эрэмблэгдэж байна. Энэ нь өмнөх оноос таван байраар ухарсан үзүүлэлт. Aвлигын индекс ухарсан үндсэн шалтгаан нь төрийн албан хаагчид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах нь нэмэгдсэнээс үүдэлтэй хэмээн Транспаренси интернэшнл олон улсын байгууллагаас гаргасан дүгнэлтэд дурджээ.

Өөрөөр хэлбэл, төрийн албаны aвлига буураагүй харин ч нэмэгдсэн үзүүлэлт гэсэн үг. АТГ байгуулагдсан цагаас эхлэн удирдлагыг нь улстөрийн нөлөөллөөр томилж ирсэн нь aвлигатай тэмцэж чадахгүй байгаатай холбоотой гэдэг нь үнэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд АТГ-ыг том загас бус жараахайгаар хөөцөлддөг ч гэдэг яриа зүгээр ч нэг гараагүй. Улс төрийн зорилго агуулга бүхий бapивчилгаа, заримдаа бүр драмчлагдаад гарч байсныг нь санаж байгаа олон иргэд бий.

Сүүлийн жилүүдэд aвлигатай тэмцэх ажиллагаа олон нийтийн анхаарлыг татах зорилгоор дүрсжүүлсэн, олон нийтийн дургуйцлийг хүргэх улстөрийн зорилго бүхий ажиллагаанууд ч явагдсан нь ч бас үнэн. АТГ-ын даргыг нь эрх барьж байгаа нам нь санал болгож, УИХ олонхоороо томилдог байдал нь АТГ улс төрөөс хараат ажиллаж чадах эсэхэд эргэлзээ төрүүлдэг.

Aвлигатай тэмцэх нь өөрөө төр, төрийн алба, улс төрийн албан тушаалтантай тэмцдэг учраас өнгөрсөн хугацаанд сүр дуулиантай бapивчилсан, илрүүлсэн авлигууд тэгсгээд намжчихдаг болсон нь авлигыг улс төрөөс ангид харах боломжгүй байсаар ирсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс 180 орноос 111-т эрэмблэгдэнэ гэдэг таатай үзүүлэлт биш. Аль ч орны гүйцэтгэх засаглал авлигатай т э м ц э х ёстой. Яагаад гэвэл aвлига бол бид өөрөө өөрсөдтэйгөө, намын журмын нөхөдтэй т э м ц э н э гэсэн үг. Анд найзуудаа бодох уу, улс орноо бодох уу гэдэг солбилцол дээр бид ирсэн. АТГ гэхээс илүү Засгийн газар, УИХ-ын өөрийн оролцоо маш чухал. Тиймээс Засгийн газар aвлигын индексийг хоёр жилийн дотор хоёр оронтой тоонд багтаах том зорилт тавьж байна” гэдгийг Засгийн газрын хуралдаан дээр тодотгожээ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хоёр жилийн дотор төрийн албан хаагчдын эрх мэдэл, албан тушаалын байдлаа ypвуулан ашиглаж байгаатай т э м ц э н э гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *