Би АВДАР хийдэг гэхээр зарим хүмүүс итгэдэггүй юм.

Би АВДАР хийдэг гэхээр зарим хүмүүс итгэдэггүй юм. Мэдээж хэрэг мужаан маань мод хавтангаа бэлтгэн авдраа хийгээд би өөрөө бvгдийг гар аргаар будаж, зvлгэж, зурж, тоноглож бэлэн болгодог. Хамгийн анх гэртээ минимал хэв маягаар өөрчлөлт хийж тохижуулах сонирхол маань авдар хийх санааг минь төрүүлсэн.

Уламжлалт Монгол авдар орчин үеийн айлд илүү энгийн чамин хийцтэй байвал сайхан харагдах байх гэж төсөөлөөд л байгалийн хуш модон авдраа өөрийн хүссэн загвар сонирхолдоо нийцүүлэн мужаанаараа хийлгүүлээд өөрөө будаад тоноглоод хийж эхэлсэн.

Гэр бүл, найз нөхөд маань маш тааламжтай хүлээж авсан нь надад маш их урам зоригийг өгч цаашид энэ өөрийн хобби сонирхлоо бизнес болгон хөгжүүлж олонд таниулж олон айлын хоймрыг өөрийн урласан авдраар гоёх хүсэл, мөрөөдөлтэй болсон юм. Ингээд анхны захиалагч минь найз минь болж намайг дэмжсэнээр минимал монгол авдар миний бизнес болон үргэлжилж байна.

2020 оны 11-р сард NandinOfficial -ийн хэрэглэгч нарынхаа бизнесийг танилцуулж дэмжсэн үйл ажиллагаанд оролцож байсан постоо авдарныхаа фэйсбүүк хуудсанд хуваалцахын хажуугаар өөрийгөө болон авдарныхаа түүхийг товч танилцууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *