О.Амартүвшин: Шинэ Ерөнхийлөгч маань ард иргэдийнхээ өp, зээлийг нэг удаадаа тэглэж шинэ гараанаас эхэлбэл үүн шиг дэмжлэг үгүй.

МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өpшөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин мэдэгдээд байгаа билээ.

Тиймээс ч МҮХАҮТ-аас “Эдийн засагт дахин сэргэлт хийе” нөлөөллийн ажлыг эхлүүлжээ. Цар тахлын улмаас эдийн засаг нь уналтад орж, аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж эхэлсэн учраас төрөөс ямар нэг байдлаар бодит том дэмжлэг хэрэгтэй байгаа хэмээн тус танхимын тэргүүн О.Амартүвшин онцолж байсан юм.

Тиймдээ ч энэхүү нөлөөллийн аянаар дамжуулан эдийн засагт дахин сэргэлт хийхийн тулд аж ахуйн нэгжүүдийн татвар, нийгмийн даатгалын өpийг тэглэx байдлаар өршөөл үзүүлж, шинэ гараанаас эхлэх боломж олгохыг уриалжээ. Тэрбээр, энэ талаар хөндөхдөө “Цар тахлын улмаас хөл хоригдож эргэлтийн хөрөнгөгүй, орлогогүй, удаан хугацааны турш сул зогссон ААН, татвар төлөгчид дахин сэргэхгүйгээр бизнесээ хааж, дампуурлаа зарласаар байна.

Нийгмийн даатгалын санд 190 тэрбум төгрөгийн өр үүссэн. Нийт 50 мянга орчим ААН-үүд бүртгэлтэй байгаагаас 55 гаруй хувь нь өртэй байна. Банкны шалгуурт тэнцэхгүй байгаа эдгээр өртэй компаниуд хэрхэн сэргэх вэ?

Засгийн газрын хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хөтөлбөрт (3 хувийн зээл) хамрагдах боломжгүй байгаа юм. Татвар болон нийгмийн даатгалын өртэй, Монголбанкин дахь хэвийн бус, муу зээлдэгчийн санд бүртгэлтэй иргэн, ААН-үүдийг нэг удаа ӨPШӨӨЖ дахин шинэ гараанаас эхлэх, үйл ажиллагаа нь хэвийн горимд шилжих нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна” хэмээжээ.

Шинэ Ерөнхийлөгч минь ард иргэдийнхээ өp, зээлийг нэг удаадаа тэглэж, шинэ гараанаас бүгдийг эхлүүлэх асуудал дээр анхаарч үзэж иргэд дээ ээлтэй шийдвэр гаргаж өгөөч хэмээсэн байна.

Үнэхээр нийгэмд энэ асуудал хүлээлт үүсгээд байгаа. Аар саархан зүйлээс болж Монголбанкны хар жагсаалтад орсон иргэн, аж ахуйн нэгж олон. Цар тахлын энэ хүнд цагт нэг удаадаа энэхүү өр, зээлийг тэглэж, шинэ гараанаас эхэлбэл үүн шиг дэмжлэг үгүй. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшиний санаачилга, саналыг дэмжин төр, засагт цаашлаад Монголбанкинд хандахаар болж, гарын үсэг цуглуулаад эхэлжээ. Эх сурвалж: MUNGU,XYZ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *