Хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан бол гэртээ 7 хоног өөрийгөө тусгаарлаж ажиглах хэрэгтэй гэв.

Баяр наадмын өдрүүдэд олууллаа уулзсан, амарч зугаалахдаа олон хүнтэй холилдсон, хөдөө орон нутагт зорчихдоо олон хүнтэй уулзсан иргэд гэртээ байж, өөрийгөө ажиглах шаардлагатай байгааг ЭМЯ-наас анхааруулав. Тэр тусмаа гэртээ дор хаяж 7 хоног тусгаарлалт хийх шаардлагатай байна. Учир нь дээрх хүмүүсээс “КОВИД-19” өвчний шинж тэмдэг илэрч буй ба шинжилгээ авахад халдварын тохиолдол их илэрч байгаа аж.

Мөн өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтэх тохиолдол өндөр байгаа тул иргэд түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч, өөрийгөө хянахыг анхаарууллаа. Гадаадаас ирсэн иргэд гэртээ 14 хоног тусгаарлагдаж, мөн түргэвчилсэн тестээр өөрийгөө хянахыг сануулав.

Тиймээс иргэд минь мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг дагаарай!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *